ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН МЭРГЭШСЭН, ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРИЙН ЗЭРЭГ СУНГАХ, ОЛГОХ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА.
Газрын тос, уламжлалт бус газрын тосны мэргэшсэн инженер, зөвлөх инженерийн зэрэг сунгах сургалтын бүртгэл эхэллээ.
Энэхүү сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 22 ны өдрийн А/279 дүгээр тушаалаар нэмэлт өөрчлөлт орсоны дагуу ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхим зохион байгуулна.
Бүртгэлийн хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал
Сургалт явуулах хугацаа: Зэрэг сунгах сургалтыг 2027 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс ажлын 5 хоног, нийт 40 цаг, зэрэг олгох сургалтыг ажлын 10 хоног, нийт 80 цаг танхим, цахимаар хослон явуулна.
Бүртгэлийг
Мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах сургалтанд хамрагдах, сунгах өргөдөл, анкет, мэргэжил дээшлүүлсэн тайлан, бүтээлийн жагсаалт бичих заавар, зэрэг олгох журмыг google drive (https://drive.google.com/drive/u/1/my-drive) линкэд оруулсан тул уншиж танилцаж, бүртгэлийн материалыг mustpetroleum@gmail.com емайл хаяг руу явуулна уу.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛУУД:
1. Зэрэг горилохыг хүссэн хувийн өргөдөл
2. 2 зөвлөхийн тодорхойлолт
3. Ажил байдлын тодорхойлолт (сургалтанд суухыг зөвшөөрсөн тухай)
4. Дипломын хуулбар (баталгаажуулсан)
5. Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх, гэрчилгээ бусад баримт бичгийн баталгаажуулсан хуулбар
6. Бүтээлийн тайлан, жагсаалт (хэвлэгдсэн ба мэдээллийн сан-фондод орсон)
7. Тайлангийн нотлох баримтыг загварт тусгагдсаны дагуу power point, excel файлаар хийнэ.
8. Анкет (3 x 4 см-ийн хэмжээний 2 хувь цээж зураг)
9. Төлбөрийн баримт (шаардлага хангасан горилогчид емайлаар төлбөрийн нэхэмжлэх явуулна).
Бүртгэл дууссаны дараа горилогчийн ирүүлсэн материалтай танилцан шаардлага хангасан горилогчтой холбоо барьж холбогдох материалыг хүлээн авна.
Зөвлөх, мэргэшсэн инженерийн зэрэг сунгах сургалт явуулах хугацааг /огноог/ бүртгэл дууссаны дараа дахин мэдэгдэнэ.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ
ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛИЙН
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМ
Холбоо барих утас: 94095850, 99117420

![]()