ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ, ЁС ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас жендэрийн тэгш байдлыг хангах, төрийн албан хаагчдын ёс зүйг төлөвшүүлэх, байгууллагын соёлыг бэхжүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа.
Сургалтыг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв нээж, жендэрийн тэгш байдлыг дэмжих, ёс зүйтэй, хариуцлагатай хандлагыг төлөвшүүлэх нь байгууллагын соёл, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтойг онцоллоо.

Сургалтын үеэр Оксфордын их сургуульд санамсрын бясалгалын чиглэлээр суралцаж төгссөн, Бристолын их сургуулийн магистр, гавж багш Д.Нямсамбуу “Санамсрын бясалгал ба ёс зүй” сэдвээр илтгэл тавьж, хувь хүний ухамсар, анхаарал төвлөрөл, ёс зүйтэй шийдвэр гаргалт болон өдөр тутмын харилцаанд бясалгалын ач холбогдлын талаар мэдлэг, туршлагаасаа хуваалцлаа.

Салбарын жендэрийн бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зохион байгуулсан тус сургалтад АҮЭБЯ-ны удирдлага, албан хаагчид болон Ашигт малтмал, газрын тосны газрын нийт 100 гаруй албан хаагч танхим болон цахимаар хамрагдав.

Сургалт оролцогчдын идэвхтэй оролцоотой болж, төрийн албан хаагчдын ёс зүйн хандлага, харилцааны соёлыг төлөвшүүлэх, жендэрийн тэгш байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.

![]()