ТЭСЭЛГЭЭНИЙ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД:
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 127 дугаар “Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглах хяналтын хуудас” болон “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх хуудас” олгох үйлчилгээг Зөвшөөрлийн нэгдсэн цахим систем (license.mn)-ээр хүлээн авч, шийдвэрлэхээр ажиллаж байна.
Зөвшөөрлийн нэгдсэн цахим системд шилжих үйл явцтай холбоотойгоор igov.mn цахим системд түр саатал гарах, сервер гацах зэргээр хэрэглэгчдэд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье.
Иймд “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглах хяналтын хуудас” болон “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх хуудас” олгох үйлчилгээг тухайн өдрийн 15:00 цагаас хойш igov.mn цахим системд хүлээн авч түр шийдвэрлэхээр болсныг мэдэгдэж байна.
Шаардлагатай тохиолдолд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны 51-263461 дугаарын утсаар холбогдоно уу.
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗАР
![]()