• Бидний тухай
    • САЙД
    • Эрхэм зорилго, стратеги зорилго, зорилт, тэргүүлэх чиглэл, чиг үүрэг
    • ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
    • Бүтэц, зохион байгуулалт
    • ГАЗАР, ХЭЛТЭС
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын танилцуулга
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Хүүхэд, ХБИ-ийг дэмжих үйл ажиллагаа
    • Хэлэлцүүлэг
    • Шуурхай штаб
    • Олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Албан хаагч, ажилтны ёс зүйн тухай хууль
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам, аргачлал
      • Албан тушаалын тодорхойлолт
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
      • Цалин хөлс, урамшууллын дүн
      • Хүний нөөцийн стратеги, хэрэгжилтийг хянаж үнэлэх журам
      • АҮЭБ-ийн салбарын хамтын хэлэлцээр
    • Төсөв, худалдан авах ажиллагаа
      • Төсөв
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2026 oн
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Санхүүгийн хяналт шалгалтын тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Дотоод аудитын тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Аж үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • АЖ ҮЙЛДВЭРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйлчилгээ
      • Салбарын шагнал
      • Зөвшөөрлийн цахим систем
      • Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн цахим систем
      • Салбарын хяналтын цахим систем
      • Өргөдөл, гомдлын тайлан
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
  • 11-11 төв
(51)-263506, (51)-260864
(11)-318169
info@mmhi.gov.mn
Холбоо барих
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Бидний тухай
    • САЙД
    • Эрхэм зорилго, стратеги зорилго, зорилт, тэргүүлэх чиглэл, чиг үүрэг
    • ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
    • Бүтэц, зохион байгуулалт
    • ГАЗАР, ХЭЛТЭС
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын танилцуулга
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Хүүхэд, ХБИ-ийг дэмжих үйл ажиллагаа
    • Хэлэлцүүлэг
    • Шуурхай штаб
    • Олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Албан хаагч, ажилтны ёс зүйн тухай хууль
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам, аргачлал
      • Албан тушаалын тодорхойлолт
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
      • Цалин хөлс, урамшууллын дүн
      • Хүний нөөцийн стратеги, хэрэгжилтийг хянаж үнэлэх журам
      • АҮЭБ-ийн салбарын хамтын хэлэлцээр
    • Төсөв, худалдан авах ажиллагаа
      • Төсөв
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2026 oн
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Санхүүгийн хяналт шалгалтын тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Дотоод аудитын тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Аж үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • АЖ ҮЙЛДВЭРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйлчилгээ
      • Салбарын шагнал
      • Зөвшөөрлийн цахим систем
      • Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн цахим систем
      • Салбарын хяналтын цахим систем
      • Өргөдөл, гомдлын тайлан
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
  • 11-11 төв
  • English

Г.Дамдинням: Монголд ашиглалтын тусгай зөвшөөрөл хайгуулынхаас 2 дахин их байна. Энэ бол гажуудал

  1. ЭХЛЭЛ /
  2. Ярилцлага /
  3. Г.Дамдинням: Монголд ашиглалтын тусгай зөвшөөрөл хайгуулынхаас 2 дахин их байна. Энэ бол гажуудал
Г.Дамдинням: Монголд ашиглалтын тусгай зөвшөөрөл хайгуулынхаас 2 дахин их байна. Энэ бол гажуудал
Ярилцлага 2025-11-28

Г.Дамдинням: Монголд ашиглалтын тусгай зөвшөөрөл хайгуулынхаас 2 дахин их байна. Энэ бол гажуудал

– Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Аж, үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас боловсруулж энэ намрын чуулган эхэлмэгц өргөн барихаар төлөвлөж байна. Шинэчилсэн найруулга бус, нэмэлт өөрчлөлтийн хэмжээний уг хуулийн төсөлд ямар, ямар өөрчлөлт тусгасан бэ?

– Сайдын ажлыг хүлээн авснаас хойш салбарын оролцогч талуудтай тодорхой асуудлуудаар нээлттэй хамтарч ажиллаж байна. Юуны түрүүнд аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын төлөөллийг оролцуулан Аж, үйлдвэр, эрдэс баялгийн сайдын дэргэдэх орон тооны бус бодлогын Зөвлөлийг байгууллаа. Зөвлөлийн үндсэн ажлын нэг нь олон жил яригдсан Ашигт малтмалын тухай хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганы эхэнд өргөн барина. Ашигт малтмалын тухай хуулийн төслийг дагалдаж, Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль зэрэгт нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна. Энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа салбарынхан болон олон нийтийн саналыг авч, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөж байна.

Тухайлбал, Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар тухайн уурхай том жижиг, ашиг орлого нь их, бага байгаагаас үл хамаарч ААН-үүд Баялгийн санд хуримтлал бүрдүүлэх АМНАТ төлдөг. Төлбөрийг тухайн орон нутгийн хөгжлийн санд түлхүү олгодог. Харин уул уурхайгүй орон нутагт суурь АМНАТ-өөс нь олгодог байх зохицуулалтыг оруулах зарчмын байр суурьтай байна.

АМНАТ-ийг хэт өндөр дүнгээр авч байгаа нь ААН-үүдэд санхүүгийн ихээхэн дарамт учруулж байгааг өөрчлөх шийдвэрийг Засгийн газрын 8 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар гаргалаа.

Засгийн газар салбарын хөгжилд чухал ач холбогдолтой шийдвэр гаргасан. Энэ нь АМНАТ-ийг хэт өндөр жишиг үнээр жишээлбэл нүүрсэнд 22,6%, хайлуур жоншинд 54,3%-иар, төмрийн хүдэрт 26,6%-иар татвар тооцож, салбарыг санхүүгийн хүндрэлд оруулж байгааг өөрчлөх Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Үүний үр дүнд АМНАТ-ийг ААН-ийн гэрээний үнэ буюу хэт доогуур үнээр биш, эсвэл жишиг үнэ буюу хэт өндөр үнээр биш Монголын хөрөнгийн биржээр арилжаалагддаг ашигт малтмалын биржийн тогтсон үнээр тэгшитгэн авна. Ийнхүү суурь үнийг хэрхэн тооцох зохицуулалтыг нэлээд удаан хэлэлцсэний эцэст гаргалаа. 

Баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийн салбарынхны удаан хүлээсэн шийдэл тул сэтгэл хангалуун байх болов уу. ААН-үүд нийт боловсруулан гаргаж буй бүтээгдэхүүнийхээ 25-аас багагүй хувийг Хөрөнгийн биржээр борлуулсан бол үлдсэн 75%-д нь Монголын Хөрөнгийн биржийн жишиг үнийг ашиглан тооцох шийдвэр гаргалаа.

Хоёрдугаарт, боловсруулах үйлдвэрлэлийн хөгжилд саад болсон заалт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд байсан. Зөвхөн биржээр бүтээгдэхүүнээ борлуулна. Бусад тохиолдолд хилээр гаргах боломжгүй гэсэн хориг тавьсан байсан. Энэ нь Монголын баяжуулах болон боловсруулах 47 үйлдвэрийг зогсоход хүргэсэн, үйлдвэрлэлийн салбараа гацаасан шийдвэр юм. Энэ зохицуулалтын уршгаар экспортод гарах боломжгүй байсан 30 гаруй ААН-ийн 55 экспортын гэрээний дагуу хийгдэх 100 сая ам.долларын эрдэс бүтээгдэхүүний борлуулалт гацаанаас гарч байна.

Засгийн газрын дараагийн хуралдаанаар манай яамнаас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хүрээнд баяжуулах, боловсруулах үйлдвэрийг дэмжсэн түр журмыг танилцуулна.

– АМНАТ тооцох аргачлалд өөрчлөлт оруулснаар төсвийн орлогод ямар нөлөө үзүүлэх вэ?

-Улсын төсвийн орлогод 50 орчим тэрбум төгрөгийн дутагдал үүсэх ч биржийн үйл ажиллагааг идэвхжүүлснээр 100 тэрбум төгрөгийн орлого нэмэгдэх тооцоолол гарсан.

– Уул уурхайн салбарынхны өргөн бүрэлдэхүүнтэй оролцдог “Mining week-2025” есдүгээр сард болно. Энэ удаагийн арга хэмжээний онцлог нь юу байх вэ?

– Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран “MiningWeek & MinePro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтыг 4 дэх жилдээ “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт & Хариуцлагатай уул уурхай” сэдвийн дор зохион байгуулна.

Уг арга хэмжээний үеэр уул уурхайн салбарт Засгийн газрын хэрэгжүүлэх урт болон дунд хугацааны бодлогыг илүү дэлгэрэнгүй танилцуулах ба төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагынхан бүгд нэг дор цугларч, асуудлаа дэлгэн гарц шийдлээ хэлэлцэж, мэдлэг, мэдээллээ солилцох таатай боломж нээгдэж байна. Энэ удаагийн арга хэмжээний онцлог нь уул уурхайн салбарыг нийгэмдээ зөв ойлгуулах, салбараас opox Өгөөж баялгийг хэрхэн хуваарилж, хөрөнгө оруулалт хийх талаар нээлттэй ярилцана. Мөн ирээдүйд ямар мэргэжил эрэлттэй байх, төр, засгаас ямар дэмжлэг үзүүлж болох талаар санал солилцоно. МУУҮА-ийн хэрэгжүүлж буй “Ирээдүйн инженер” хөтөлбөрийн хүрээнд оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад салбарын үйл ажиллагааг танилцуулна.

– “Зэс боловсруулах цогцолбор төсөлд гадаадын хөрөнгө оруулалтай компанийн оролцоог хэрхэн хангах вэ? Технологи, санхүүжилт, урт хугацааны түншлэлийг тогтоох тал дээр ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

– Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг манай яамнаас баталсан. Уг төсөл тун удахгүй гараанаас гарч олон улсын нээлттэй тендер зарлаж, үйлдвэрийн барилга, дэд бүтцийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний үеэр энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулна.

Хоёрдугаарт, Аж үйлдвэрийн хоёр дахь том төсөл болох гангийн цогцолборын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах шийдэл боловсруулах зорилгоор Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллаад ирлээ. Монгол Улс төмрийн хүдэр, зэсийн геологийн арвин нөөцтэй. Харамсалтай нь, баяжуулах болон боловсруулах аж үйлдвэрлэл төдийлөн сайн хөгжиж, үр дүн гаргаж чадахгүй байна. Г.Занданшатар Ерөнхий сайдын тэргүүлсэн Засгийн газар үйлдвэрүүдээ амь оруулъя, энэ чиглэлээр тодорхой бодлого шийдвэр гаргая гэсэн зорилготой. Тиймээс “Mining Week & MinePro 2025” арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд болон Эдийн засаг, хөгжлийн сайд, Сангийн сайд. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд гээд салбарын сайд нар оролцож, бодлогоо танилцуулж, хөрөнгө оруулагчид, салбарынхны дуу хоолойг сонсоно.

– Хайгуулын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

– Геологийн судалгааны ажил зөвхөн ашигт малтмалаар хязгаарлагдахгүй. Хүрээлэн буй орчин, хөрс, үер усны судалгаа, газар хөдлөлт, тектоникийн судалгаа гэх мэт олон төрлийн судалгаа, шинжилгээ хийгддэг. Суурь судалгааны ажлыг ихэнх улс оронд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийдэг. Өргөн хүрээний судалгаа хийж, энэ дундаасаа ашигт малтмал байгаа газраа тодорхойлж, тэрхүү нэгдсэн мэдээллийн дагуу АМГТГ хайгуул хийх тендер зарладаг.

Тэгэхээр манай улсын хувьд эрэл хайгуулын хөрөнгө оруулалт маш бага байна. Энэ жил улсын төсөвт одоогийн байдлаар тусгай зөвшөөрлийн дуудлага худалдаанаас 100 тэрбум төгрөгийн орлого олж, улсын төсөвт төвлөрүүлж байна. Гэтэл эрэл судалгааны ажилд одоогийн байдлаар 11 тэрбум төгрөг л төсөвлөгдсөн байх жишээтэй.

Бид салбарын талаар үнэн, зөв мэдээлэл өгч чадахгүй байгаагаас хайгуулын ажлыг ингэж хойш тавьж буй хэрэг. Тиймээс бид Канадын Уул уурхайн ассоциацийн тогтвортой уул уурхайн хамгийн сайн бүх талын оролцоог хангасан TSM олон улсын стандартыг мөрдөж ажиллана.

Энэ салбарыг өргөтгөж, ирээдүй хойчдоо хаана нь, ямар ашигт малтмал байгаа судалгаа шинжилгээг хийж үлдээх ажил орхигдсон. Үүнийг улс орон бүр хийдэг, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний чухал асуудал. Уул уурхай өндөр хөгжсөн дэлхийн улс орнуудын дунджийг харахад хайгуулын тусгай зөвшөөрөл нь ашиглалтынхаасаа 5 дахин их байдаг. Харин манайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хайгуулынхаасаа 2 дахин их байна. Энэ бол гажуудал.

Өнөөдөр олборлолт явуулж, нийгэм, эдийн засгийг тэтгэж байгаа “Оюутолгой”, “Тавантолгой”, “Цагаан суварга” зэрэг Монголын томоохон орд газрууд 1990 оноос өмнө хийсэн хайгуул, судалгааны ажлын үр дүнд бий болсон. 1990 оноос хойш бид хангалттай сайн хайгуул, судалгаа хийж чадахгүй байгаа учир ирээдүйн нөөц улам багасаж байна. Хаанаа юу байгааг мэдэхгүйд хүрч байна гэсэн үг. Тэгэхээр эрэл, судалгааны ажлыг эрчимжүүлж, техник технологи нэвтрүүлж, хайгуулын судалгааны ажлыг хөнгөвчлөх шаардлагатай. “Оюутолгой”, “Тавантолгой”-н хэмжээний томоохон ордыг өнөөдөр олж, гэрээ хэлцэл хийж, уурхай болох хүртэл дунджаар 20 жил шаардагдана.

Тэгэхээр энэ нь улс орны ирээдүйн тогтвортой хөгжилтэй шууд холбоотой асуудал учир үүнийг яаралтай эхлэх ёстой.

– Манай улсын нийт газар нутгийн хэдэн хувьд ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бэ?

– Бүх газар нутагтаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон мэт ташаа ойлголт олон нийтийн дунд байдаг. Тийм биш л дээ.

Монгол Улсад бүртгэлтэй ашиглалтын 1768, хайгуулын 973 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл нь нийт газар нутгийн 3.1%, хайгуулынх 1.3%-ийг эзэлж байна.

Монгол Улсын нийт газар нутгийн 80% нь улсын тусгай хамгаалалттай болон бусад хууль, тогтоомжоор нөөцөд бүртгэгдсэн, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байдаг. Үлдсэн 20%-д хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой ч дийлэнх нь ямар нэг илэрцгүй газар байдаг.

– Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох зохицуулалтад салбарын зарим мэргэжилтэн шүүмжлэлтэй ханддаг. Цаашид тусгай зөвшөөрөл олгох зохицуулалтад өөрчлөлт оруулах шаардлага бий юу?

– Мэдээж цаг үеийн шаардлага бий. Одоогийн байдлаар мөнгөтэй хэсэг нь, эсвэл гаднынхан тусгай зөвшөөрөл олноор авч хадгалдаг. Тусгай зөвшөөрлийг авахад үнэтэй атлаа хадгалахад маш хямдхан байна. Тэгэхээр бид уул уурхай хөгжсөн Америк, Канад, Австралийн тусгай зөвшөөрөл олгодог загвар руу шилжинэ. Олгоход хямд бөгөөд хялбар байх болно.

Гагцхүү хийсэн хайгуул, судалгааныхаа мэдээллийг олон нийтэд ил болгоно. Юу байгаагаа нуугаад, өөртөө хадгалаад байж болохгүй. Авсан талбайдаа өрөмдлөг судалгаа жил жилдээ хийнэ. Хийхгүй бол зөвшөөрлөө улсад буцааж өгнө. Жилээс жилд хайгуулын тусгай зөвшөөрлийн хураамж өсдөг зохицуулалтад шилжих төлөвлөлттэй байна. Ингэснээр тусгай зөвшөөрлийн наймаачид биш, хайгуул хийж, энэ салбарт ажиллах хүмүүс нь салбартаа үлдэнэ.

– 2026 оны улсын төсвийн төслийн хэлэлцүүлэг өрнөж байна. Салбарын хэмжээнд ирэх оны төсвийн төсөлд хэчнээн төгрөг тусгасан бэ? Төсвөөс санхүүжүүлэх томоохон төсөл, хөтөлбөр юу байх вэ?

– Юуны түрүүнд эрэл, судалгааны ажлыг эрчимжүүлж, Монгол орны газрын хөрсөн дор юу байгааг мэдэх хэрэгтэй. Хаана нь ямар ашигт малтмал байна. Хаана нь хотоо барих, онцгой байдлын үед ямар эрсдэл учирч болохоор байна гэх мэт судалгаа, шинжилгээг хийх шаардлагатай. Судалгаа, мэдээлэл сайн улс орон хөрөнгө оруулалт илүү татдаг. Тэгэхээр ирэх оны төсөвт хайгуулын ажилд 40 тэрбум төгрөг тусгасан. Хэрэв салбар өөрийн орлогоор санхүүждэг эрх зүйн зохицуулалттай болбол хайгуулд 60-70 тэрбум төгрөг суулгах боломж байгаа юм.

– Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Хугацаандаа ашиглалтад орж амжих уу, Монголын талын санхүүжилтийг тасалдуулахгүйн тулд ирэх оны төсөвт хэдий хэрийн хөрөнгө оруулалтыг тусгаж байна вэ?

– Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн дэд бүтэц, барилга байгууламжийн бүтээн байгуулалт графикийн дагуу эрчимтэй өрнөж байна. Манай Засгийн газраас хариуцах төсвийн санхүүжилтийг ирэх оны төсөвтөө суулгана. Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулснаар жилд 1.3 сая тонн бүтээгдэхүүн гарган авч дотоодын хэрэгцээний 55%-ийг хангах боломж бүрдэнэ.

– Та сайд болсноос хойш уул уурхайн бүтээгдэхүүн тус бүрийн онцлогт тохирсон бодлого хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн.

– Тийм ээ. Монгол Улсын эдийн засаг зөвхөн нүүрсний үнэ дээр тогтож байна. Нүүрсний үнэ унаж, экспорт зогсоход эдийн засаг эрс хямардаг нь маш эрсдэлтэй. Уул уурхайн салбарт эрдэс бүтээгдэхүүн тус бүрд тохирсон бодлого хэрэгжүүлэх ёстой. Алт, зэс, төмрийн хүдэр, жонш, төмрийг хэрхэн боловсруулах, эдийн засгийн эргэлтэд хэзээ оруулах гэх мэтээр тодорхой оновчтой бодлого гаргана. Энэ бол судалгаа, шинжилгээнд суурилсан цэвэр мэргэжлийн ажил байх болно.

– Манай улс критикал минералын жагсаалтаа хэзээ батлах вэ? Энэ чиглэлээр эхний ээлжид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ямар төслүүд байна вэ?

– Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөөр яригдах гол асуудлын нэг нь энэ. Хуульдаа тодорхой тусгасны дараа зарлах болно. Дэлхийн улс орнууд критикал минерал буюу чухал ашигт малтмалууд гэж нэрлэдэг. Чухал буюу стратегийн орд газрууд гэдэг ойлголт улс орнуудад байдаггүй. Манай улсын хувьд нүүрс, төмрийн хүдэр, зэс чухал.

Энэ чиглэлд ямар бодлого баримтлах, улс орнуудтай хэрхэн хамтарч ажиллахаа хуульд тодорхой тусгах ёстой.

– Газрын ховор элементийн хэд хэдэн орд нээгдсэн. Аль орд нь түрүүлж эргэлтэд орох боломжтой байна вэ?

– Манай улс газрын ховор элементийн геологийн багагүй нөөцтэй. Газар доорх тэр нөөцийг орд болгон ашиглахын тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Өрөмдлөг хийж, нөөцөө тогтоох шаардлагатай. Дараа нь ТЭЗҮ-ийг хийнэ. ТЭЗҮ нь 7-8 шаттай, үүний дараа хөрөнгө оруулагчдад санал болгоно гэх мэтээр маш их зардалтай ажил болно. Ингэж байж баялаг болно. Ийм түвшинд хүрсэн газрын ховор элементийн тодорхой орд газар манайд олон биш.

Энэ чиглэлийн төслүүдийг салбарын яамнаас бодлогын түвшинд дэмжиж ажиллана.

– “Алт-3” аяныг хэрэгжүүлэх явцад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэсэгчилсэн хориг тавилаа. Тэгэхээр үйл явц цаашид хэрхэн үргэлжлэх вэ?

– “Алт-3” аяны нэг заалтад Ерөнхийлөгч хориг тавьсан. Аян цааш хэрэгжинэ. УИХ-ын намрын чуулган эхлэхэд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Хэлэлцэхдээ тогтоолд тусгасан тусгай хамгаалалттай газар нутгийн координацыг өөрчлөх асуудлыг шийдэх байх.

Хориг тавьсан заалтын хүрээнд хоригийн асуудал шийдэгдсэний дараа “Алт-3” аяныг хэрэгжүүлнэ. Хэдийгээр энэ жилийн дулааны улиралд үйлдвэрлэл явуулж амжихгүй бол сон ч санхүүжилт, үйл ажиллагааных нь хувьд дэмжих бодлогын хүрээнд бэлтгэл хангана. Алт олборлолтыг дэмжих, хууль бус олборлолтыг шийдвэрлэх чиглэлээр ажиллана.

Эх сурвалж: mongolianminingjournal.com

Өмнөх бичлэгАШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСНААР МОНГОЛ УЛС ЭДИЙН ЗАСГИЙН ХОЁР ХӨДӨЛГҮҮРТЭЙ БОЛНОДараагийн бичлэгАЖ ҮЙЛДВЭР ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛОВ

Ангиллууд

  • Мэдээ
  • Ярилцлага
  • Салбарын статистик
  • Хэвлэлийн мэдээ
  • Шуурхай штаб

Category

  • бидний тухай (2)
  • Бусад (1)
  • бүтэц (4)
  • Видео мэдээ (69)
  • Газрын тосны бүтээгдэхүүн (3)
  • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа (5)
  • Дүрэм журам (6)
  • Онцлох мэдээ (828)
  • Статистик мэдээ (76)
  • Судалгаа (3)
  • Сургалт (1)
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид (3)
  • Тэсэлгээ (5)
  • Уул уурхайн зах зээлийн үнэ (2)
  • Фото мэдээ (33)
  • Хэвлэлийн мэдээ (1,393)
  • Хэлэлцүүлэг (39)
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ (3)
  • Цаг үе, үйл явдал (1,259)
  • Шатахууны мэдээ (2)
  • Шуурхай штаб (49)
  • Ярилцлага (54)

Recent Posts

  • Б.ДАШПҮРЭВ: ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ БҮС НУТГИЙН ХЭМЖЭЭНД ХӨГЖҮҮЛНЭ 2026-09-30
  • АҮЭБЯ, НҮБХХ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 2026-09-30
  • ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ 2026-09-29
  • АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ: ШАТАХУУНЫ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТОГТВОРЖУУЛАХ, ИМПОРТЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026-09-28
  • АҮЭБЯ-НЫ ТНБД Б.ДАШПҮРЭВ САЛБАРЫН АЖЛУУДЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ 2026-09-28

Архив

  • September 2026
  • August 2026
  • July 2026
  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025
  • September 2025
  • August 2025
  • July 2025
  • June 2025
  • May 2025
  • April 2025
  • March 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • July 2023
  • June 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • February 2020
  • January 2020
  • December 2019
  • November 2019
  • October 2019
  • September 2019
  • August 2019
  • July 2019
  • June 2019
  • May 2019
  • April 2019
  • March 2019
  • February 2019
  • January 2019
  • December 2018
  • November 2018
  • October 2018
  • September 2018
  • August 2018
  • July 2018
  • June 2018
  • May 2018
  • April 2018
  • March 2018
  • February 2018
  • January 2018
  • December 2017
  • November 2017
  • October 2017
  • September 2017
  • August 2017
  • July 2017
  • June 2017
  • May 2017
  • April 2017
  • March 2017
  • February 2017
  • January 2017
  • December 2016
  • November 2016
  • October 2016
  • September 2016
  • August 2016
  • July 2016
  • June 2016
  • May 2016
  • February 2016
  • January 2016
  • July 2015
  • June 2015
  • May 2015
  • April 2015
  • March 2015
  • February 2015
  • January 2015
  • December 2014
  • August 2014
  • May 2014
  • March 2014
  • November 2012
  • October 2012
  • March 2012

АҮЭБЯ-ны хаяг

  • Монгол улс, Улаанбаатар, Нэгдсэн Үндэстний гудамж-5/2,
    Засгийн газрын II байр
  • Утас: (51)-264155
  • Факс: (11)-318169
  • Цахим шуудан: info@mmhi.gov.mn
  • Facebook: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /Ministry of Industry and Mineral Resources/

 

Иргэд, байгууллагаас захидал, албан бичиг, өргөдөл хүлээн авах бичиг хэргийн ажилтан Н.Болормаа
Утас: 51-263506, өрөөний дугаар 102 тоот

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах ажилтан  Б.Билгүүн

Цахим шуудан: bilguun@mmhi.gov.mn

Утас: 51-264155

 

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ УТАС: 51-264379

 

Холбоо барих

    2026 © АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ