• Бидний тухай
    • САЙД
    • Эрхэм зорилго, стратеги зорилго, зорилт, тэргүүлэх чиглэл, чиг үүрэг
    • ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
    • Бүтэц, зохион байгуулалт
    • ГАЗАР, ХЭЛТЭС
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын танилцуулга
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Хүүхэд, ХБИ-ийг дэмжих үйл ажиллагаа
    • Хэлэлцүүлэг
    • Шуурхай штаб
    • Олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Албан хаагч, ажилтны ёс зүйн тухай хууль
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам, аргачлал
      • Албан тушаалын тодорхойлолт
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
      • Цалин хөлс, урамшууллын дүн
      • Хүний нөөцийн стратеги, хэрэгжилтийг хянаж үнэлэх журам
      • АҮЭБ-ийн салбарын хамтын хэлэлцээр
    • Төсөв, худалдан авах ажиллагаа
      • Төсөв
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2026 oн
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Санхүүгийн хяналт шалгалтын тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Дотоод аудитын тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Аж үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • АЖ ҮЙЛДВЭРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйлчилгээ
      • Салбарын шагнал
      • Зөвшөөрлийн цахим систем
      • Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн цахим систем
      • Салбарын хяналтын цахим систем
      • Өргөдөл, гомдлын тайлан
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
  • 11-11 төв
(51)-263506, (51)-260864
(11)-318169
info@mmhi.gov.mn
Холбоо барих
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Бидний тухай
    • САЙД
    • Эрхэм зорилго, стратеги зорилго, зорилт, тэргүүлэх чиглэл, чиг үүрэг
    • ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
    • Бүтэц, зохион байгуулалт
    • ГАЗАР, ХЭЛТЭС
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын танилцуулга
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Хүүхэд, ХБИ-ийг дэмжих үйл ажиллагаа
    • Хэлэлцүүлэг
    • Шуурхай штаб
    • Олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Албан хаагч, ажилтны ёс зүйн тухай хууль
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам, аргачлал
      • Албан тушаалын тодорхойлолт
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
      • Цалин хөлс, урамшууллын дүн
      • Хүний нөөцийн стратеги, хэрэгжилтийг хянаж үнэлэх журам
      • АҮЭБ-ийн салбарын хамтын хэлэлцээр
    • Төсөв, худалдан авах ажиллагаа
      • Төсөв
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2026 oн
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Санхүүгийн хяналт шалгалтын тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Дотоод аудитын тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Аж үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • АЖ ҮЙЛДВЭРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйлчилгээ
      • Салбарын шагнал
      • Зөвшөөрлийн цахим систем
      • Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн цахим систем
      • Салбарын хяналтын цахим систем
      • Өргөдөл, гомдлын тайлан
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
  • 11-11 төв
  • English

Г.ЁНДОН: ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТ, БОЛОВСРУУЛАЛТ, БОРЛУУЛАЛТ, ХУВААРИЛАЛТ ГЭСЭН ЦОГЦ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ

  1. ЭХЛЭЛ /
  2. Онцлох мэдээ /
  3. Г.ЁНДОН: ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТ, БОЛОВСРУУЛАЛТ, БОРЛУУЛАЛТ, ХУВААРИЛАЛТ ГЭСЭН ЦОГЦ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
Г.ЁНДОН: ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТ, БОЛОВСРУУЛАЛТ, БОРЛУУЛАЛТ, ХУВААРИЛАЛТ ГЭСЭН ЦОГЦ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
Онцлох мэдээ Ярилцлага 2022-01-05

Г.ЁНДОН: ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТ, БОЛОВСРУУЛАЛТ, БОРЛУУЛАЛТ, ХУВААРИЛАЛТ ГЭСЭН ЦОГЦ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой салбарын бодлого, эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, зах зээлийн чиг хандлага, боловсруулах үйлдвэрлэлийн талаар ярилцлаа.

–Олон жил яригдсан Эрдэс баялгийн бирж байгуулах ажлыг УУХҮЯ урагшлуулж эхэллээ. Дахин саатах эрсдэл байгаа юу, жишээ нь түүхий эдийн дундын зуучлагчдын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байгаа байх. Үүнээс ярилцлагаа эхэлье?

 -Эрдэс баялгийн биржийн эрх зүйн орчинтой болох ажил өмнөх жилүүдэд үр дүнгүй болж, удааширч байсан нь улс төрийн шийдвэр гардаггүй байсантай холбоотой. Харин одоо бол биржийн эрх зүйн орчныг бий болгох, бирж байгуулах хамгийн таатай нөхцөл бүрдээд байна. Хэдийгээр тодорхой хүрээнд, тухайлбал, дундын зуучлагчид болон худалдааны компанийн зарим төлөөлөл эсрэг байр суурь илэрхийлж байсан ч, хэлэлцүүлгийн явцад дэмжиж буй иргэд болон төрийн бус байгууллагууд их байсныг хэлэх хэрэгтэй болов уу. Мөн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын түвшинд дэмжигдсэн. Одоо УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд төрийн өмчит компаниуд бүтээгдэхүүнээ биржээр дамжуулан зарж борлуулахаар хуульчилж байгаа. Хувийн хэвшлийнхний хувьд сонголт нь нээлттэй.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн гарц, гол баталгаа нь эрдэс баялгийн салбар болж байна. Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүний экспортын үнэ шилэн хоргонд байгаа мэт ил тод, нээлттэй байх ёстой. Тэгж байж иргэд байгалийн баялгийнхаа эзэн байх  боломж бүрдэнэ. Тухайлбал, Оюутолгойн ордын нөөцийн тодорхой хэсэг танд болон надад, бас бусад иргэнд ч ногдож байгаа. Тэгэхээр танд ногдсон тэр баялгийг хэн, ямар үнээр зарж байгааг бид мэдэх эрхтэй шүү дээ. Дэлхийд уул уурхайн бараа бүтээгдэхүүний биржүүд ингэж л ажилладаг. Монголын хөрөнгийн биржийн системд ч зөөлөн дэд бүтэц нь бэлэн байгаа.

 -Уул уурхайн салбарын өнөөгийн хөгжлийг та хэрхэн дүгнэх вэ. Мөн яам цаашдын хөгжлийн бодлогоо хэрхэн тодорхойлсон бэ?

– Монголын уул уурхайн салбар ирэх онд 100 нас хүрнэ. Гадаадын уул уурхайтай харьцуулахад балчир хүүхэд л дээ. Гэхдээ социализмын бүтээн байгуулалтын он жилүүдэд уул уурхайн салбар Монгол Улсыг босгож, өндийлгэж, хөгжүүлж ирсэн. Эрдэнэт үйлдвэр, Багануур, Бор-Өндөр, Шарын гол гээд олон сайхан уурхай тэр үеийн нийгэм, эдийн засгийн амьдралыг үүрч авч явсан. Одоо ч хэвээр.

Миний хувьд салбартаа 31 дэх жилдээ ажиллаж байна. Ихэнх хугацааг нь хөдөө орон нутагт, уурхайд ажиллаж өнгөрүүлсэн. Зах зээлд шилжсэн сүүлийн 30 жилийн хугацааг харахад манай салбар үсрэнгүй хөгжсөн гэж хэлж болно. Гадаадын хөрөнгө оруулалт идэвхжиж, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо нэмэгдэж, тэр хэрээр уул уурхайн салбарын хөгжил эрчимжсэн. Өнгөрсөн хугацаанд хайгуул, олборлолт амжилттай сайн хийгдэж, Оюутолгой, Цайрт минерал зэрэг уул уурхайн шинэ хөрөнгө оруулалтууд, мөн бүтээн байгуулалтууд бий болсныг бас нэрлэж болно. Харин одоо манай салбар хөгжлийн шинэ шатанд гарах цаг болсон байна. Хайгуул, олборлолтын түвшнээс ахиж, боловсруулах салбараа эрчимтэй хөгжүүлэхэд бид бодлогоо чиглүүлж, улмаар БОРЛУУЛАЛТ, ХУВААРИЛАЛТ гэсэн цоо шинэ тогтолцоог бий болгохоор зорьж байгаа.

“Баялагтаа эзэн монгол” байх, байгалийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд хүргэх арга замыг манай салбар, бид маш ойлгомжтой, тодорхой харж байна. Өнөөдөр үйлчилж байгаа зарим хууль болон эрх зүйн орчинд цаг үеийн болон нийгмийн захиалгаар шинэчилсэн найруулга хийх, мөн бодлогодоо тохирсон зарим анхдагч хуулийн төслүүдийг шинээр өргөн барьж батлуулснаар бодлогын шинэчлэл буюу хайгуул→олборлолт→боловсруулалт→борлуулалт→хуваарилалт гэсэн цогц бодлого хэрэгжих ёстой гэж үзсэн.

Уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулдаг болсноор дахин шинэ ордыг нээж ашиглахтай дүйцэх хэмжээний ашиг орлого олох боломжтой байдаг. Дахин нөхөгддөггүй эрдэс баялаг, уул уурхайд энэ их чухал асуудал. Гүн боловсруулалт хийх явцад ажлын байр шинээр бий болж, нэмүү өртөг шингээж, төсөвт орох татварын орлого нэмэгддэг. Мөн үүнийг дагаад кластераар хөгжих боломж, ЖДҮ, бичил бизнес эрхлэх нөхцөл гээд дараа дараагийн шатны үйлдвэрлэл хөгжих орчин бүрддэг.

Би ярилцлагын эхэнд хэлсэн, Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтыг биржийн тухай хуулиар зохицуулах бол байгалийн баялгаас орж ирэх орлогыг иргэдэд тэгш шударга хуваарилж, ирээдүйн хөгжилд үр дүнтэй зарцуулах ажлыг Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар зохицуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Яамны зүгээс хэд хэдэн хуулийн төсөл бэлтгэж байна. Онцолж асуухад, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга өмнөхөөсөө юугаараа ялгаатай вэ?

 -1997 онд анх баталсан Ашигт малтмалын тухай хууль бол нэлээд либерал үзэл санаатай, тэр хэрээр гадаадын хөрөнгө оруулалтыг татсан. Нэг жишээ нь Оюутолгой. Хөрөнгө оруулалт нь Монголын эдийн засагт том нөлөө үзүүлснийг бүгд мэднэ. Ковидоос үүдсэн эдийн засгийн хүндрэлтэй цаг үед Оюутолгойгоос орж ирсэн орлогоор иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлсэн нь уул уурхайн баялгийн нэг хуваарилалт шүү дээ. Мөн Эрдэнэт үйлдвэр иргэдийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төлж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани анх удаа ногдол ашиг тараалаа. Уул уурхайн баялгийн хуваарилалт энэ мэт байдлаар 2021 онд өрх болгонд, иргэн бүрд хүрсэн.

Харин 2006 онд шинэчлэн найруулсан Ашигт малтмалын тухай хууль өнөөдрийг хүртэл үйлчилж байгаа. Энэ хуульд 300 гаруй удаа өөрчлөлт оруулсан бөгөөд зарим үед явцуу ашиг сонирхолтой, тодорхой бүлэглэлийн захиалга ч орсон гэгддэг.

Одоо бол нийгэм, цаг үеийн захиалгаар салбарынхаа асуудлыг томоор харж, энэ хуулийг шинэчлэх цаг нь болсон байна. Уул уурхай бол төсвийн орлогын дөрөвний нэгийг бүрдүүлдэг, эдийн засгийн тулгуур салбар учраас бид хуулиа сайжруулах ёстой. Одоо байгаа маш олон гацааг арилгаж, салбарын хөгжлийг дараагийн шатанд гаргах нь зүй ёсны асуудал болж байна. Нөгөө талдаа, уул уурхайн салбар байгаль орчныг бохирдуулдаг, нөхөн сэргээдэггүй, хүмүүсийн амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлдэг гээд муу нэртэй болж. Гэтэл бодит байдал дээр энэ бүх муу дүрийг бий болгох “тоглолтууд” ч бас явагдсан. Иргэний нийгмийн нэрийг барьсан явцуу эрх ашгийн үүднээс эх орончийн дүр эсгэдэг зарим нэгэн хэсэг бүлэг хүмүүсийн хийсэн ажил салбарын хөгжлийг хойш татсан. Мөн Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмал ашигласны 10 хувийг суманд, 20 хувийг аймагт, 70 хувийг нэгдсэн төсөвт орно гэж заасан ч, хэрэгжээгүй. Энэ заалт хэрэгжвэл уул уурхай байршдаг тухайн сум, орон нутгийн хөгжилд маш их нэмэртэй. Орон нутагт уул уурхайг зөв өнцгөөр харах шинэ уур амьсгал бий болно. Тиймээс энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд бид Засгийн газрын түвшинд зөвшилцөж, нэг бодлогоор зангидах зайлшгүй шаардлага байна.

АМНАТ-ын 30 хувийг аймаг, суманд нь үлдээх асуудлыг хуулиар зохицуулж, шийдэж байж уул уурхайн салбарт тулгардаг олон асуудал, бэрхшээл багасна. Цаашлаад орон нутаг нь өөрөө төсвөө бүрдүүлэхэд илүү санаачилгатай ажиллах болно.

-Орон нутгийн эрх мэдэл, оролцоо нэмэгдэх нь. Тэгэхээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авах үйл явцыг хэрхэн хянах вэ. Үүнтэй холбоотой ямар өөрчлөлт гарч байгаа вэ?

-Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход илүү хариуцлагатай, өндөр шаардлага тавина. Ашиглалтын лиценз эзэмшигчийн хариуцлагыг өндөрсгөж, хатуу шалгууртай заалтыг хуулийн төсөлд тусгасан. Харин хайгуул дээр нэлээд либерал бодлого баримтална. Хайгуулын лицензийг сонгон шалгаруулалтаар болон өргөдлөөр олгохоор хуулийн төсөлд тусгаад байна. Мэдээж олон удаагийн хэлэлцүүлгээр орно, зөвшилцөнө, өөрчлөгдөнө. Мөн өргөдөл ихээхэн хэл ам, маргаан дагуулдаг тул цахимжуулж, мэргэжлийн шаардлага тавьж, нээлттэй болгохоор ажиллаж байна. Яамны зүгээс тусгай зөвшөөрөл олголт, хайгуулын болон уулын ажлын тайлан төлөвлөгөө зэрэг иргэд, аж ахуйн нэгжүүдэд чирэгдэл учруулдаг үйл явцыг бүрэн цахимжуулж байна. Цахим засаглал бол манай геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт эрчтэй нэвтэрч байгаа. Одоогоор ТЭЗҮ, нөөцийн тайлан хүлээн авах, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг цахимжуулаад байна.

Үүнээс гадна ТЭЗҮ гэдэг шиг байгаль орчны үнэлгээг тогтоох Нийгэм, эдийн засгийн үндэслэл буюу НЭЗҮ-тэй болж байгаа. Тухайн орон нутагт  уул уурхайн үйл ажиллагаа явуулахаар болвол сум, багийн иргэд болон хөдөөгийн хөгжилд ямар үр нөлөөтэй байхыг тооцож гаргана. Бага нөөцтэй хэр нь их хэмжээний газар талхалж болохгүй шүү дээ. Ганцхан хүний эрх ашгийг хангахын тулд бүхэл бүтэн аймаг сумын иргэдийн эрх ашгийг зөрчиж болохгүй гэдэг санаа. Тиймээс тухайн орон нутагт ашиггүй бол ашиглалтын лиценз олгохгүй. Тиймээс үүнийг хэмжихийн тулд бид НЭЗҮ-г нэмж оруулсан. Мөн мөнгөн урсгалууд нь ил тод, ордыг ашигласнаар бий болох үр дүн нь тодорхой байх ёстой. Тухайлбал, хүний төрж өссөн газар буюу өвөлжөө, хаваржаанд яалт ч үгүй олборлолт хийхээр бол тухайн нутгийн иргэдэд нөхөн төлбөр олгох гэх мэт ашиглалттай холбоотой үүсдэг асуудлуудыг шийдэх зохицуулалтыг энэ удаагийн хуулийн шинэчлэлд өргөн хүрээтэй тусгахаар зорьж байгаа. Өөрөөр хэлбэл, хариуцлага чангарна гэсэн үг.

Хайгуулын хувьд, сүүлийн жилүүдэд лиценз олноор нь цуцалсан боловч сонгон шалгаруулалтаар шинээр олгох нь тун цөөхөн байгаа учир цаашид нэмэгдүүлнэ. Хайгуулын ажил олон улсад 10-20 жилээр ашиглалтаасаа түрүүнд явдаг. Энэ нь салбарын хөгжилд чухал үүрэгтэй. Гэтэл манайд хайгуулын 900 тусгай зөвшөөрөл байхад, ашиглалтынх нь 1,700 орчим байна. Тиймээс хайгуулын салбарт илүү либерал бодлого баримтална гэдгээ давтан хэлье.

-Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх ажлууд шат дараатай урагшилж байна. Үүний нэг нь чингэлэгт тээвэр гэж ойлгож байгаа. Үр дүнгийн хувьд та ямар хүлээлттэй байгаа вэ?

-Нүүрсний хувьд аль болох их хэмжээтэй, хурдан борлуулах ёстой гэсэн бодлого барьж байна. Дэлхий дахин нүүрстөрөгч ялгаруулахаас татгалзаж байна. Манай нүүрсний гол зах зээл болох Хятад улсын нүүрсний хэрэглээ 2026 онд оргилдоо хүрч, улмаар алгуур бууруулж, 2060 он гэхэд нүүрстөрөгчийг агаарт гаргахгүй байх бодлого барьж байна. АНУ, Герман улс ч ялгаагүй хязгаарлаж, нүүрс олборлолтоо зогсоохоо мэдэгдээд байна. Дэлхий дахины чиг хандлага ийм байгаа учраас бид удахгүй шахалтад орох нь. Иймд бид нүүрсээ тодорхой хэмжээнд амжиж борлуулах хэрэгтэй. Үүнээс гадна нүүрсийг аль болох баяжуулж, гүн боловсруулах чиглэлээр хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Ингэж байж нүүрсийг хатуу түлш хэлбэрээр шатаахаа болино гэсэн үг. Шингэрүүлсэн шатдаг хийнээс эхлээд каучук гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнийг нүүрснээс гарган авдаг. Бензин хүртэл гаргаж байна. Иймд бид нүүрсийг гүн боловсруулах чиглэлд ажиллана. “Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгойн ордод Үйлдвэр технологийн паркийн хүрээнд нүүрс-химийн цогцолбор барих төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Чингэлэгт тээврийн терминал нь 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулах юм. Терминалын ачиж, буулгах тоног төхөөрөмж, техникийн хүчин чадлыг талбайн чингэлэгт тээврийн эрчимтэй уялдуулж үе шаттай нэмэгдүүлнэ. Ингэснээр терминалаас экспортлох нүүрсний хэмжээ 8-19 сая тонн хүртэл өсөх бүрэн боломжтой. Нүүрс бол манай улсын экспортолж буй уул уурхайн хамгийн том биет бүтээгдэхүүн. Нүүрсийг ачих болгонд хаягдал, бохирдол, хорогдол ихээр үүсдэг. Үүнээс үүдэн эдийн засгийн болон байгаль экологийн сөрөг үр дагавар гарч байна. Тиймээс уртын болон богинын тээврийн ачилтын цагийг давхцалгүйгээр зохион байгуулж, жолооч нар хоорондоо харилцаа үүсгэхгүйгээр терминалаар дамжин тээвэрлэлт хийхээр зохицуулснаас гадна нүүрсний тээвэрлэлтээс үүдэлтэй байгаль орчинд учирч буй сөрөг нөлөөлөл багасах юм.

Мөн Шивээхүрэнгийн боомтод ийм терминал байгуулахаар Засгийн газрын тогтоол гарч бүтээн байгуулалтын ажил шуурхай эхэлсэн, одоо дуусах шатандаа орлоо. Цаашдаа бусад бүх боомт дээр чингэлэгт тээврийн терминал байгуулах боломжтой. Энэхүү чингэлэгт тээврийн терминалууд шинээр байгуулагдах биржийн салшгүй хэсэг дэд бүтэц нь болох бүрэн боломжтой.

-Салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд ямар бодлого баримтлах вэ?

-Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт буурахад хүргэсэн хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, хайгуулын тусгай зөвшөөрөл олголт хумигдсанаар гадаадын хөрөнгө оруулагчид монголоос гарсан. Хоёрдугаарт, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж чадаагүй. Их хэмжээний хөрөнгө зарцуулж хайгуул хийгээд, сая нэг олборлолт явуулахаар орон нутагт очиход нь нутгийн иргэд хүлээж авахгүй эсэргүүцэх, элдэв дарамт шахалт үзүүлэх гэх мэт зөрчлүүд их гардаг. Энэ удаагийн хуулийн өөрчлөлтийн хүрээнд тухайн компани лиценз авсан бол уурхайн ашиглалтын үйл ажиллагаагаа явуулах орчныг нь баталгаатай болгоход чиглэж байгаа. Гадаадын аль нэг компани орон нутагт олборлолт явуулж, хуулийн дагуу бүх төлбөрөө улсад төлөөд явж байдаг мөртлөө яг тухайн орон нутагтаа өгөөж нь багатай байдаг тул хөрөнгө оруулагчдыг буцаагаад гаргачихдаг тохиолдол олон бий. Тиймээс хүмүүсийн нүдэнд тухайн компанийн оруулсан хөрөнгө илүү ил тод харагддаг байх нь чухал. АМНАТ-ын 10 хувийг суманд, 20 хувийг аймагт нь үлдээгээд эхэлбэл иргэд аяндаа уул уурхайн үйл ажиллагааг ойлгож, дэмжиж эхэлнэ. Энэ нь цаашлаад улсын хөгжилд томоохон гарц, хөшүүрэг болно.

Өмнөх бичлэг7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭДараагийн бичлэгМонгол Улсын ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангиллыг тухайн төрлийн ашигт малтмалд хэрэглэх аргачилсан зөвлөмжид санал авах тухай

Ангиллууд

  • Мэдээ
  • Ярилцлага
  • Салбарын статистик
  • Хэвлэлийн мэдээ
  • Шуурхай штаб

Category

  • бидний тухай (2)
  • Бусад (1)
  • бүтэц (4)
  • Видео мэдээ (69)
  • Газрын тосны бүтээгдэхүүн (3)
  • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа (5)
  • Дүрэм журам (6)
  • Онцлох мэдээ (828)
  • Статистик мэдээ (76)
  • Судалгаа (3)
  • Сургалт (1)
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид (3)
  • Тэсэлгээ (5)
  • Уул уурхайн зах зээлийн үнэ (2)
  • Фото мэдээ (33)
  • Хэвлэлийн мэдээ (1,393)
  • Хэлэлцүүлэг (39)
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ (3)
  • Цаг үе, үйл явдал (1,259)
  • Шатахууны мэдээ (2)
  • Шуурхай штаб (49)
  • Ярилцлага (54)

Recent Posts

  • Б.ДАШПҮРЭВ: ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ БҮС НУТГИЙН ХЭМЖЭЭНД ХӨГЖҮҮЛНЭ 2026-09-30
  • АҮЭБЯ, НҮБХХ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 2026-09-30
  • ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ 2026-09-29
  • АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ: ШАТАХУУНЫ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТОГТВОРЖУУЛАХ, ИМПОРТЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026-09-28
  • АҮЭБЯ-НЫ ТНБД Б.ДАШПҮРЭВ САЛБАРЫН АЖЛУУДЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ 2026-09-28

Архив

  • September 2026
  • August 2026
  • July 2026
  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025
  • September 2025
  • August 2025
  • July 2025
  • June 2025
  • May 2025
  • April 2025
  • March 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • July 2023
  • June 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • February 2020
  • January 2020
  • December 2019
  • November 2019
  • October 2019
  • September 2019
  • August 2019
  • July 2019
  • June 2019
  • May 2019
  • April 2019
  • March 2019
  • February 2019
  • January 2019
  • December 2018
  • November 2018
  • October 2018
  • September 2018
  • August 2018
  • July 2018
  • June 2018
  • May 2018
  • April 2018
  • March 2018
  • February 2018
  • January 2018
  • December 2017
  • November 2017
  • October 2017
  • September 2017
  • August 2017
  • July 2017
  • June 2017
  • May 2017
  • April 2017
  • March 2017
  • February 2017
  • January 2017
  • December 2016
  • November 2016
  • October 2016
  • September 2016
  • August 2016
  • July 2016
  • June 2016
  • May 2016
  • February 2016
  • January 2016
  • July 2015
  • June 2015
  • May 2015
  • April 2015
  • March 2015
  • February 2015
  • January 2015
  • December 2014
  • August 2014
  • May 2014
  • March 2014
  • November 2012
  • October 2012
  • March 2012

АҮЭБЯ-ны хаяг

  • Монгол улс, Улаанбаатар, Нэгдсэн Үндэстний гудамж-5/2,
    Засгийн газрын II байр
  • Утас: (51)-264155
  • Факс: (11)-318169
  • Цахим шуудан: info@mmhi.gov.mn
  • Facebook: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /Ministry of Industry and Mineral Resources/

 

Иргэд, байгууллагаас захидал, албан бичиг, өргөдөл хүлээн авах бичиг хэргийн ажилтан Н.Болормаа
Утас: 51-263506, өрөөний дугаар 102 тоот

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах ажилтан  Б.Билгүүн

Цахим шуудан: bilguun@mmhi.gov.mn

Утас: 51-264155

 

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ УТАС: 51-264379

 

Холбоо барих

    2026 © АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ