• Бидний тухай
    • САЙД
    • Эрхэм зорилго, стратеги зорилго, зорилт, тэргүүлэх чиглэл, чиг үүрэг
    • ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
    • Бүтэц, зохион байгуулалт
    • ГАЗАР, ХЭЛТЭС
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын танилцуулга
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Хүүхэд, ХБИ-ийг дэмжих үйл ажиллагаа
    • Хэлэлцүүлэг
    • Шуурхай штаб
    • Олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Албан хаагч, ажилтны ёс зүйн тухай хууль
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам, аргачлал
      • Албан тушаалын тодорхойлолт
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
      • Цалин хөлс, урамшууллын дүн
      • Хүний нөөцийн стратеги, хэрэгжилтийг хянаж үнэлэх журам
      • АҮЭБ-ийн салбарын хамтын хэлэлцээр
    • Төсөв, худалдан авах ажиллагаа
      • Төсөв
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2026 oн
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Санхүүгийн хяналт шалгалтын тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Дотоод аудитын тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Аж үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • АЖ ҮЙЛДВЭРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйлчилгээ
      • Салбарын шагнал
      • Зөвшөөрлийн цахим систем
      • Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн цахим систем
      • Салбарын хяналтын цахим систем
      • Өргөдөл, гомдлын тайлан
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
  • 11-11 төв
(51)-263506, (51)-260864
(11)-318169
info@mmhi.gov.mn
Холбоо барих
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Бидний тухай
    • САЙД
    • Эрхэм зорилго, стратеги зорилго, зорилт, тэргүүлэх чиглэл, чиг үүрэг
    • ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
    • Бүтэц, зохион байгуулалт
    • ГАЗАР, ХЭЛТЭС
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын танилцуулга
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Хүүхэд, ХБИ-ийг дэмжих үйл ажиллагаа
    • Хэлэлцүүлэг
    • Шуурхай штаб
    • Олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Албан хаагч, ажилтны ёс зүйн тухай хууль
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам, аргачлал
      • Албан тушаалын тодорхойлолт
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
      • Цалин хөлс, урамшууллын дүн
      • Хүний нөөцийн стратеги, хэрэгжилтийг хянаж үнэлэх журам
      • АҮЭБ-ийн салбарын хамтын хэлэлцээр
    • Төсөв, худалдан авах ажиллагаа
      • Төсөв
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2026 oн
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Санхүүгийн хяналт шалгалтын тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Дотоод аудитын тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Аж үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • АЖ ҮЙЛДВЭРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйлчилгээ
      • Салбарын шагнал
      • Зөвшөөрлийн цахим систем
      • Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн цахим систем
      • Салбарын хяналтын цахим систем
      • Өргөдөл, гомдлын тайлан
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
  • 11-11 төв
  • English
  1. ЭХЛЭЛ /
  2. Ярилцлага /
  3. Д.СУМЪЯАБАЗАР: Зэс хайлуулах төсөлд оролцохоор 10 гаруй гадаадын компани, сангууд саналаа ирүүлээд байна
Д.СУМЪЯАБАЗАР: Зэс хайлуулах төсөлд оролцохоор 10 гаруй гадаадын компани, сангууд саналаа ирүүлээд байна
Ярилцлага 2018-01-03

Д.СУМЪЯАБАЗАР: Зэс хайлуулах төсөлд оролцохоор 10 гаруй гадаадын компани, сангууд саналаа ирүүлээд байна

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн түүхэн ойг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа. 

-Эрдэс баялгийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн босгон дээр ярилцлага авах болсондоо баяртай байна. Танд баярын мэнд хүргэе. Та ажил авснаас хойш салбартайгээ нэлээд эрчимтэй танилцах шиг боллоо. Эрдэс баялгийн салбарт өдгөө тавигдсан суурь үндэс ба ирэх өдрүүдэд хийх ажлаа хэрхэн багцлан томьёолж байна вэ?

-Баярлалаа. Ардын хувьсгал ялсны дараа шинэ тулгар засаг төрөө эмхлэн байгуулж байсан 1922 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Налайхын нүүрсний уурхайг улсын мэдлийн уурхай болгох тухай Ардын засгийн газрын шийдвэр гарсан энэ өдрийг жил бүр уул уурхайн салбар үүсч хөгжсөний ойн өдөр болгон тэмдэглэж ирсэн.

Түүхт 95 жилийн хугацаанд уул уурхайн салбарыг даган эдийн засаг, нийгмийн “Эрдэнэт”, “Багануур”, “Хөтөл”, “Бор-Өндөр”, “Шарын гол”, “Оюу толгой” зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнөж, өнөөдөр ч үр өгөөжөө өгсөөр байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Нийт уурхайчиддаа, гэр бүл, хамт олонд нь ойн баярын энэ өдрийг тохиолдуулан аз жаргал, амжилт бүтээл, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Ажлаа авсанаас хойш томоохон гэгдэх уурхайнуудаар явж байна. Алсын зайнаас биш газар дээр нь очиж танилцсанаар илүү амьдралд ойр шийдвэр гаргах, харилцаа үүсгэх гэсэн зорилготой явж байгаа юм. Мөн говийн болон баруун бүсийн уул уурхайн салбарын чуулга уулзалтаа хийлээ. Монгол орноо дөрвөн бүс болгон хуваасан чуулга уулзалтуудаа нэгтгэн “Тогтвортой хөгжилд уул уурхай” бодлогын зөвлөгөөнийг Улаанбаатар хотод зохион байгуулан салбараа хэсэгчилж биш цогцоор нь нэг том хүрээнд харан хэлэлцлээ.  

-Уул уурхай нь өөрийн гэсэн давуу чанартай салбар учраас айхтар хөнгөлөлт, чөлөөлөлт гэхээсээ илүү төрийн бодлого тогтвортой байх нь хамгаас чухал байдаг. Ойрын хугацаанд хууль эрхзүйн орчинд бодлогын томоохон өөрчлөлтүүд орох уу. Орох бол ямар өөрчлөлтүүд ямар үндэслэл шалтгаанаар хийгдэхийг танилцуулна уу?

-Төрийн бодлого тогтвортой байх нь хамгаас чухал гэдэгтэй санал нэг байна. Гэвч уул уурхайн салбар нь маш том салбар бөгөөд олон тулгамдсан асуудал байдаг тул цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай тулгардаг.

Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль нь уурхайн амьдралын мөчлөгтэй холбоотой харилцааг иж бүрнээр нь зохицуулаагүй, эдгээрийн зарим зохицуулалт нь орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай төдийлэн уялдахгүй байна. Ашигт малтмалын тухай хууль нь “тусгай зөвшөөрөл”-тэй холбоотой харилцааг голчлон зохицуулж байгаа ба уул уурхайн салбарын  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, олборлолт, баяжуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нөхөн сэргээлт, хаалттай холбоотой харилцааг иж бүрнээр нь зохицуулахгүй байгаа тул холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, шинэтгэл хийх шаардлагатай байна.

Газрын хэвлийд геологийн судалгаа хийх, ашигт малтмалыг эрж хайн нөөц тогтоох, түүнийг олборлохоос эхлээд уурхайн хаалтыг бүрэн хийх хүртэлх асуудлыг иж бүрэн зохицуулсан Уул уурхайн тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчин ба нийгмийн нөлөөллийн үнэлгээ, уурхайн хаалтын төлөвлөгөөнд тулгуурласан цогц үнэлгээг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгодог болно. Энэхүү зохицуулалт хийгдсэнээр олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо болон бодитоор ашиглагдаж буй ордын тоо хоорондын зөрүү арилж, зөвхөн бодитоор хэрэгжих төслүүдийн хувьд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдож, тусгай зөвшөөрлийн “хөөсрөлт” үгүй болно.

Уул уурхайн салбарын институцчилэгдсэн тогтолцоо бэхжиж, уул уурхайн үйлдвэрлэлийн харилцаан дахь төрийн, орон нутгийн, мэргэжлийн, олон нийтийн байгууллагуудын оролцоо, үүрэг, хариуцлага хоорондын уялдаа оновчтой болно. Уул уурхайн салбарын олон улсын түвшинд өрсөлдөх чадвар дээшилж, байгалийн баялгийн менежмент сайжирч, улсын хөгжилд үр дүнтэй ашиглах нөхцөл хангагдана.

Нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийг сорчлон ашиглаж буй эсэхэд хяналт тавьдаг механизмыг зохистой бүрдүүлж хуульчилна. Зөвхөн уул уурхайн салбарын онцлогтой уялдсан зураг төслийн зохицуулалтыг шинээр бий болгоно. Геотехник, геомеханикийн судалгаанд суурилсан зураг төсөл, зохиогчийн ба гүйцэтгэлийн хяналт, хариуцлагын тогтолцоо бий болж, ил ба далд уурхайн малталтууд, баяжуулах үйлдвэрийн хаягдлын далангийн эвдрэлтэй холбоотой эрсдэлүүд хяналтанд орно.

-Стратегийн ач холбогдол бүхий ордуудын талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эргэлтэд оруулахад нийгэм эдийн засгийн үнэлгээ хийх шаардлага бий болсноор ашигт малтмалын баялгийг ашиглах зорилтыг улсын ба бүс нутгийн нийгмийн хөгжлийн зорилтуудтай уялдуулах нөхцөл бүрдэнэ.

Уул уурхайн төслийг эхлүүлэхээс эхлээд хэрэгжүүлэх явцад тусгай зөвшөөрөл олголт,  хяналтын механизм хэт олон талд хуваагдсаны улмаас нэг талаас хариуцлага эзэнгүйдэх, нөгөө талаас төсөл хэрэгжүүлэгчид учрах хүнд суртал нэмэгдэж, хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж буй байдлыг цэгцэлж “нэг цонхны зохицуулалт” руу шилжинэ.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч, тэдгээрийн туслан гүйцэтгэгч болон үйлчилгээ үзүүлэгч, эрх бүхий байгууллагын албан хаагчдын эрх, үүргийг тодорхой болгож, хариуцлагыг нэмэгдүүлнэ. Хөрөнгийн үнэлгээний механизмууд бий болж, ашигт малтмалын баялаг газрын хэвлийн байгаа байдлаараа үнэлэгдэж эхэлнэ.

Олон улсын жишигт нийцсэн уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулах, хаалтын санхүүгийн баталгаа гаргах зохицуулалтыг хуульчилж өгснөөр байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.

-Сая 2018 оны Төсвийн тухай хуулийг дагаад салбарын хуульд томоохон өөрчлөлт орсон. Гэтэл одоо Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаж байна гэх юм. Өөрчлөлт оруулах үндсэн концепци нь юу юм бэ?

-Хууль зүй, дотоод хэргийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслийн дэмжлэгтэйгээр ашигт малтмалын чиглэлийн хуулийн хийдэл, зөрчил, давхардлыг тогтоох, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах ажлыг хийж тайлан гаргасан. Энэ хүрээнд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байна. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт  ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай гээд олон хуулиудын хоорондын давхардал зөрчлийг арилгах шаардлага үүсэн гэсэн үг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 60-70 хувь нь Ашигт малтмалын тухай хуультай давхцаж байгаа жишээ байна.

-Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэг том боломж хайгуулын салбарт байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд хувийн хөрөнгөөр хийж буй хайгуулын ажлын хүрээ ихээхэн хумигдаж, гадаадын хөрөнгө оруулалт дайжиж байгаа нь АМГТГ-аас гаргадаг статистикаас тодорхой харагддаг. Өргөдлийн системийг халснаар энэ нь уул уурхайн салбарын үндэс суурь болсон хайгуулын үйл ажиллагааг царцаах юм биш биз. Салбарын сайдын хувьд үр дагаврыг хэрхэн төсөөлж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд ашигт малтмалын хайгуулын ажилд гадны хөрөнгө оруулалт багассан дүнтэй байгаа нь үнэн. Энэ нь олон талын хүчин зүйлийн нөлөөллөөс үүсэлтэй. Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд эдийн засаг тогтворжиж байгаатай холбоотойгоор эрдэс түүхий эдийн үнэ өсөж байна. Монгол Улсын эдийн засагт нааштай үр дүнгүүд гарч, тогтворжиж байна. Энэ бүхэн нь хөрөнгө оруулагчдыг Монгол руу дахин хандуулах эхний алхамууд гэж үзэж байгаа.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Сонгон шалгаруулалтын зарчмаар олгох тухай нэмэлт өөрчлөлтийг Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нь сөрөг үр дагавар үзүүлэхгүй гэж үзэж байна. Учир нь Сонгон шалгаруулалтын зарчмаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг  олгох асуудлыг Ашигт малтмалын тухай хуульд өмнө ч байсан зохицуулалт юм. Өмнө нь Өргөдлийн болон Сонгон шалгаруулалт гэсэн 2 зарчмаар тусгай зөвшөөрөл олгож байсан байдалд харьцуулалт хийж үзэхэд Хөрөнгө оруулагчид Сонгон шалгаруулалтанд илүү ач холбогдол өгч байна.  Сонгон шалгаруулалтын талбай нь геологийн төрөл бүрийн судалгааны ажлын үр дүнд эрдсийн хуримтлал бүхий болох нь тогтоогдсон талбайнууд бөгөөд хэтийн төлөв сайтай тул хайгуулын ажлын эрсдлийг бууруулдаг. Харин Өргөдлийн талбай нь тодорхой ашигт малтмалын хүдэржилт, хувирал өөрчлөлттэй эсэх нь тодорхойгүй магадлал, хэтийн төлөв муу талбай учир хөрөнгө оруулагч нарын эрсдэл өндөр байх нь ойлгомжтой. Тиймээс энэхүү хуулийн нэмэлт өрчлөлт нь хөрөнгө оруулагчдад эрсдэлгүй тусна.

-Тодорхой төслүүдийн талаар нэр зааж асуумаар байна. Гацуурт төсөл ирэх жил хөдлөх үү?

-УИХ-ын 2015 оны 11 дүгээр тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулсан. Мөн УИХ-ын 2016 оны 14 дүгээр тогтоолоор Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувь байхаар тогтоосон. Уг тогтоолоор төрийн эзэмшлийн хувийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч талтай хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан байдаг. Тиймээс уг Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээний талаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж гэрээ байгуулна. Гэрээ байгуулахын өмнө нөөцийг тодотгож тайлан боловсруулах, улмаар уг ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ. Энэ ажлуудыг хөрөнгө оруулагчийн зүгээс гүйцэтгэж байна.

-Олон улсын Валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Тавантолгой төслийн бүтээн байгуулалттай холбоотойгоор 2019 оноос багагүй өсөлт хүлээгдэж байгаа. “Тавантолгой” төслийн Хөрөнгө оруулагчдын хэлэлцээр урагшлах уу. Ордыг цогцоор ашиглах талаар энэ Засгийн газар ямархуу байр суурь баримталж байгаа бол?

-Тавантолгойн ордыг цогцоор нь ашиглахын тулд төмөр замын тээврийн дэд бүтцийг бүрдүүлэх, хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, уг ордыг түшиглүүлэн цахилгаан станц байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай байна. Мөн нүүрсний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж угааж баяжуулах шаардлагатай. Үүний тулд ихээхэн хэмжээний усны нөөц эх үүсвэр шаардлагатай. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд салбар хоорондын уялдаа холбоог хангах хэрэгтэй байгаа юм. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Уул уурхайн урт хугацааны төлөвлөлт боловсруулж салбар хоорондын уялдаа холбоог хангана” гэж заасны дагуу уг баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Саяхан манай яамнаас “Тогтвортой хөгжилд-Уул уурхай” сэдэвт бодлогын зөвлөгөөнийг зохион байгуулсан. Уг зөвлөгөөнөөс Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг ирэх оны 1-р улиралд багтаан боловсруулж хэрэгжүүлэхээр шийдвэрлэээд байгаа.

-Монголын уул уурхайн экспортын гол боомтууд дээр нөхцөл байдал ямархуу байна вэ. Бүх боомт дээр татан авалт буурсан гэж ойлгож байгаа. Экспортын тогтвортой байдлыг хангах болон гол зах зээл болох Хятадын зах зээлд нийлүүлэлтийн найдвартай сүлжээ бүрдүүлэх тухайд ямар бодлого барьж байна вэ?

-Өнгөрсөн сарын 11, 12-ны өдрүүдэд Уул уурхайн салбарын Говийн бүсийн чуулга, уулзалт Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болсон. Энэ чуулга, уулзалтын үеэр Таван толгойн нүүрс, Оюу толгойн зэсийн баяжмал экспортлодог Гашуунсухайтын боомтын үйл ажиллагаатай Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн хамт газар дээр нь танилцсан.

Гашуун сухайт-Ганц модны боомтон дээр нүүрс тээврийн машины 120 километр урт цуваа үүсч хүндрэлтэй байдалд байсан.

Гашуунсухайтын боомт, нүүрс тээврийн замын байдалтай газар дээр нь танилцсаны үндсэн дээр “Нүүрс тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 320 тогтоолыг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргуулсан. Одоо уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон бусад холбогдох газруудтай хамтран зохион байгуулан ажиллаж байна.

Хятадын талын хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, ажлын цагийг уртасгах, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр Гадаад хэргийн яамтай хамтран ажиллаж шийдвэрлэнэ.

-Та зэс хайлуулах үйлдвэр, нүүрс, ган, нефть боловсруулах үйлдвэрийг байгуулахад онцгой ач холбогдол өгч ажиллана  гэсэн. Эдгээр төслийн явц ямархуу байна вэ?

-Хүнд үйлдвэрлэл бол манай улсын хөгжлийн суурь болох нэг томоохон хэсэг. Иймээс би сайдын ажлаа авсан эхний өдрөөсөө л эхлэн хүнд үйлдвэрлэлд онцгой анхаарна гэдгээ илэрхийлсэн.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байгуулах Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Дэлхийн 30 гаруй  томоохон зэс үйлдвэрлэгч нарт албан бичгээр манай зэс хайлуулах төсөлд оролцох хүсэлтээ ирүүлэх тухай нээлттэй захиа илгээсэн. Одоогоор 10 гаруй гадаадын компани, сангууд төсөлд оролцох боломжтой тухай албан бичгээр саналаа ирүүлээд байна.

Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрийг Багануурын уурхайн хүрэн нүүрсний ордыг түшиглэн байгуулахаар төсөл явж байгаа. Нийт 160км хийн хоолойгоор дамжуулан Улаанбаатар хотыг байгалийн хийгээр хангах төсөл юм.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг Энэтхэгийн талтай хамтран байгуулахаар болсон.

Энэ төслийн зорилго нь дотоодын түүхий эдэд түшиглэн газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулж, аж үйлдвэрийн цогцолборын томоохон бүрэлдэхүүн хэсэг болох нефть химийн үйлдвэрийн суурийг бий болгоход оршино. Үйлдвэрийг тосны олборлолтын хэмжээнд нийцүүлэн жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтайгаар, түүхий тос дамжуулах хоолойн хамт байгуулахаар төлөвлөж байна.

-Эдгээрээс нэн тэргүүнд хэрэгжих хамгийн боломжит төсөл нь Газрын тосны үйлдвэр санагддаг. Гэвч Энэтхэгийн зээлийн санхүүжилт нь шийдэгдэхгүй болж байгаа сураг сонстож байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-УИХ-аас 2017 оны Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан 1.0 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталсан. Энэхүү Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хэрэгжилт болон хяналтыг хийх зорилготой “Монгол Газрын Тос Боловсруулах Үйлдвэр” ТӨХХК байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Тус үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулах тендерт шалгарсан БНЭУ-ын Төрийн өмчит “Инженерс Индиа Лимитэд” компани нь нарийвчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж эхэлсэн ба тайланг 2018 оны гуравдугаар сард хүлээн авна.

-Энэ оны байдлаар шинээр ашиглалтад орсон уурхай, үйлдвэрүүд хэр их байна вэ?

-Уурхай, баяжуулах үйлдвэрийг улсын комисс ажиллуулан ашиглалтанд хүлээлгэж өгөхөөр 2017 онд нийт 65 аж ахуйн нэгж хүсэлт ирүүлсэн. Үүнээс бичиг баримтын бүрдэл хангасан 19 уурхай, нэг төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрт улсын комисс ажиллан хүлээн аваад байна.

 

-“Алт-2” хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Эерэг сөрөг нөлөөлөл нь тодорхой хэмжээнд харагдаж байгаа байх?  

– "Алт-2" хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлнэ. Ялангуяа бичил уурхай, гар аргаар алт олборлож байгаа хүмүүст хандсан эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Одоогоор тэдний олборлосон алтыг Монголбанкинд тушаах эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа. Цаашдаа "Алт-2" хөтөлбөрийг  засч сайжруулна.

Иргэдээс ирж буй мэдээллээр хөтөлбөрийн хүрээнд томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахгүй хэрнээ гар аргаар алт олборлож буй хүмүүст талбайгаа хэсэгчлэн өгч өөрсдөө татвар төлөхгүй байна. Энэ бол Эрүүгийн хэрэг үүсэх нөхцөл байдал. Тиймээс бид үүнтэй хатуу тэмцэнэ. 

 

Mongolian Mining Journal.

Өмнөх бичлэг“Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын хэлэлцүүлэг зохион байгуулах тухайДараагийн бичлэгХөдөлмөрийн баатар Ч.Хурц: Геологич хүн улс орныхоо хөгжлийн 20-30 жилийн ирээдүйг урьдчилж хардаг

Ангиллууд

  • Мэдээ
  • Ярилцлага
  • Салбарын статистик
  • Хэвлэлийн мэдээ
  • Шуурхай штаб

Category

  • бидний тухай (2)
  • Бусад (1)
  • бүтэц (4)
  • Видео мэдээ (69)
  • Газрын тосны бүтээгдэхүүн (3)
  • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа (5)
  • Дүрэм журам (6)
  • Онцлох мэдээ (830)
  • Статистик мэдээ (76)
  • Судалгаа (3)
  • Сургалт (1)
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид (3)
  • Тэсэлгээ (5)
  • Уул уурхайн зах зээлийн үнэ (2)
  • Фото мэдээ (34)
  • Хэвлэлийн мэдээ (1,393)
  • Хэлэлцүүлэг (39)
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ (3)
  • Цаг үе, үйл явдал (1,259)
  • Шатахууны мэдээ (2)
  • Шуурхай штаб (49)
  • Ярилцлага (54)

Recent Posts

  • Б.ДАШПҮРЭВ: САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ПРАКТИКТ СУУРИЛСАН СУРГАЛТААР ЧАДАВХЖУУЛАХ НЬ ЧУХАЛ 2026-10-01
  • Мод тарих үндэсний өдөр 2026-10-01
  • Б.ДАШПҮРЭВ: ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ БҮС НУТГИЙН ХЭМЖЭЭНД ХӨГЖҮҮЛНЭ 2026-09-30
  • АҮЭБЯ, НҮБХХ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 2026-09-30
  • ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ 2026-09-29

Архив

  • October 2026
  • September 2026
  • August 2026
  • July 2026
  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025
  • September 2025
  • August 2025
  • July 2025
  • June 2025
  • May 2025
  • April 2025
  • March 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • July 2023
  • June 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • February 2020
  • January 2020
  • December 2019
  • November 2019
  • October 2019
  • September 2019
  • August 2019
  • July 2019
  • June 2019
  • May 2019
  • April 2019
  • March 2019
  • February 2019
  • January 2019
  • December 2018
  • November 2018
  • October 2018
  • September 2018
  • August 2018
  • July 2018
  • June 2018
  • May 2018
  • April 2018
  • March 2018
  • February 2018
  • January 2018
  • December 2017
  • November 2017
  • October 2017
  • September 2017
  • August 2017
  • July 2017
  • June 2017
  • May 2017
  • April 2017
  • March 2017
  • February 2017
  • January 2017
  • December 2016
  • November 2016
  • October 2016
  • September 2016
  • August 2016
  • July 2016
  • June 2016
  • May 2016
  • February 2016
  • January 2016
  • July 2015
  • June 2015
  • May 2015
  • April 2015
  • March 2015
  • February 2015
  • January 2015
  • December 2014
  • August 2014
  • May 2014
  • March 2014
  • November 2012
  • October 2012
  • March 2012

АҮЭБЯ-ны хаяг

  • Монгол улс, Улаанбаатар, Нэгдсэн Үндэстний гудамж-5/2,
    Засгийн газрын II байр
  • Утас: (51)-264155
  • Факс: (11)-318169
  • Цахим шуудан: info@mmhi.gov.mn
  • Facebook: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /Ministry of Industry and Mineral Resources/

 

Иргэд, байгууллагаас захидал, албан бичиг, өргөдөл хүлээн авах бичиг хэргийн ажилтан Н.Болормаа
Утас: 51-263506, өрөөний дугаар 102 тоот

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах ажилтан  Б.Билгүүн

Цахим шуудан: bilguun@mmhi.gov.mn

Утас: 51-264155

 

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ УТАС: 51-264379

 

Холбоо барих

    2026 © АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ