• Бидний тухай
    • САЙД
    • Эрхэм зорилго, стратеги зорилго, зорилт, тэргүүлэх чиглэл, чиг үүрэг
    • ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
    • Бүтэц, зохион байгуулалт
    • ГАЗАР, ХЭЛТЭС
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын танилцуулга
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Хүүхэд, ХБИ-ийг дэмжих үйл ажиллагаа
    • Хэлэлцүүлэг
    • Шуурхай штаб
    • Олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Албан хаагч, ажилтны ёс зүйн тухай хууль
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам, аргачлал
      • Албан тушаалын тодорхойлолт
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
      • Цалин хөлс, урамшууллын дүн
      • Хүний нөөцийн стратеги, хэрэгжилтийг хянаж үнэлэх журам
      • АҮЭБ-ийн салбарын хамтын хэлэлцээр
    • Төсөв, худалдан авах ажиллагаа
      • Төсөв
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2026 oн
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Санхүүгийн хяналт шалгалтын тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Дотоод аудитын тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Аж үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • АЖ ҮЙЛДВЭРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйлчилгээ
      • Салбарын шагнал
      • Зөвшөөрлийн цахим систем
      • Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн цахим систем
      • Салбарын хяналтын цахим систем
      • Өргөдөл, гомдлын тайлан
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
  • 11-11 төв
(51)-263506, (51)-260864
(11)-318169
info@mmhi.gov.mn
Холбоо барих
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Бидний тухай
    • САЙД
    • Эрхэм зорилго, стратеги зорилго, зорилт, тэргүүлэх чиглэл, чиг үүрэг
    • ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
    • Бүтэц, зохион байгуулалт
    • ГАЗАР, ХЭЛТЭС
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын танилцуулга
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Хүүхэд, ХБИ-ийг дэмжих үйл ажиллагаа
    • Хэлэлцүүлэг
    • Шуурхай штаб
    • Олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Албан хаагч, ажилтны ёс зүйн тухай хууль
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам, аргачлал
      • Албан тушаалын тодорхойлолт
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
      • Цалин хөлс, урамшууллын дүн
      • Хүний нөөцийн стратеги, хэрэгжилтийг хянаж үнэлэх журам
      • АҮЭБ-ийн салбарын хамтын хэлэлцээр
    • Төсөв, худалдан авах ажиллагаа
      • Төсөв
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2026 oн
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Санхүүгийн хяналт шалгалтын тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Дотоод аудитын тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Аж үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • АЖ ҮЙЛДВЭРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйлчилгээ
      • Салбарын шагнал
      • Зөвшөөрлийн цахим систем
      • Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн цахим систем
      • Салбарын хяналтын цахим систем
      • Өргөдөл, гомдлын тайлан
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
  • 11-11 төв
  • English
  1. ЭХЛЭЛ /
  2. Цаг үе, үйл явдал /
  3. Бичил уурхайчдыг албажуулж бүртгээд зохион байгуулалтад оруулбал улсын хөгжил, төсөвт хувь нэмрээ оруулна
Бичил уурхайчдыг албажуулж бүртгээд зохион байгуулалтад оруулбал улсын хөгжил, төсөвт хувь нэмрээ оруулна
Цаг үе, үйл явдал 2016-12-12

Бичил уурхайчдыг албажуулж бүртгээд зохион байгуулалтад оруулбал улсын хөгжил, төсөвт хувь нэмрээ оруулна

"Бичил уурхайг албажуулахад талуудын оролцоо” сэдэвт чуулган боллоо. Энэ чуулганаар бидний ярьж заншсан нинжа буюу ашигт малтмал хууль бусаар олборлогчдыг бүртгэх, зөвшөөрөл өгөх, хууль эрх зүйн орчин боловсронгуй болгох, олборлосон ашигт малтмалыг нь худалдан авах систем бүрдүүлэх гээд олон зүйлийн талаар хэлэлцэв.

Д.БАЯРМАА: МОНГОЛБАНКИНД ЭНЭ ЖИЛ 9.7 ТОНН АЛТ ТУШААСАН

Чуулганы үеэр Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал Д.Баярмаагаас бичил уурхайчдын хууль эрх зүйн орчин, өнөөгийн байдлын талаар тодрууллаа. 

-Дураараа дургидаг нинжа нарыг цэгцлэх гээд Бичил уурхайчин гэж олон жил ярилаа. Өнөөдөр ямар үр дүнд хүрсэн гэж та бодож байна вэ?

-Тэднийг зохион байгуулах хууль эрх зүйн орчин тодорхой хэмжээнд бүрдсэн. Одоогоор нөхөрлөл, хоршоо хэлбэрээр зохион байгуулалтад ороод ажиллаж байна. Зарим нь албан ёсоор бүртгэгдээд ажиллаж байгаа. Монголын бичил уурхайчдын дээвэр холбоо бичил уурхай эрхлэгчдийг гишүүнчлэлдээ ТББ-аар бүртгэдэг. Манай холбоогоор дамжуулж бичил уурхайчдын тулгамдсан болон нийгмийн асуудал, хууль эрх зүйн орчны талаар төр засагт дуу хоолойгоо хүргэдэг. Гэтэл зохион байгуулалтад ороогүй хэсэг бүлэг хүмүүс бас бий. Ингээд ХАМО буюу хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг зохион байгуулалтад оруулахаар ажиллаж байна. Одоо манай холбоонд ХАМО иргэдийн 14 ТББ нэгдсэн. 

-Та бүхний энэ хийж буй ажил ямар ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Сүүлийн үед орчин цагийн хүчтэй тоног төхөөрөмжтэй бүлэг хүмүүс ямарч хуульд захирагдахгүйгээр ашигт малтмал олборлодог болоод байна. Бид хяналтын байгууллага биш учраас ярьж ойлгуулахыг хичээдэг. Гэвч үл тоож бидэнтэй нэгдэх талаар байр сууриа илэрхийлдэггүй. Тэд хаана баялаг байна, очоод л техникийн хүчээр сорчилж аваад л явдаг.  Төр засагаас эдгээр хүмүүст хараа хяналт тавьж анхаарлаа хандуулаач ээ гэж хэлмээр байна. 

-Улсын хэмжээнд ашигт малтмал олборлож байгаа нинжа нарын тоог янз бүрээр хэлж ярьдаг. Танай холбоо яг хэдэн нинжа байгаа талаар судалгаа хийж үзэв үү?

-Монгол Улсад хувиараа ашигт малтмал олборлодог 60 гаруй мянган иргэн бий. Тэдний 10 хувь нь л бидэнд бүртгэлтэй байна. Тэгэхээр бүгдийг нь бүртгэх талаар төр засагтай хамтран ажиллаж байгаа. 

-Зохион байгуулалтад орсон бичил уурхайчид жилд хэдий хэмжээний татвар төлж байна вэ?

-Тэд бүгд татвар төлөгч. Жишээ нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн нөхөрлөл 400 орчим гишүүнтэй. Бүгд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдсан. Мөн Дундговь аймгийн Хулд сумын ТББ бас 300 гаруй гишүүнтэй. Эдгээр иргэдийн төлсөн татвар тухайн орон нутгийн төсвийн 50-70 хувийг бүрдүүлдэг.  Өнөөдөр төсвийн хүндрэл, эдийн засгийн хямрал гээд хаа сайгүй хэцүү байна. Гэтэл бичил уурхайчид тухайн орон нутгийн төсвийг бараг бүрдүүлж байгаа юм. Ийм сайн жишээ манай гишүүдэд олон. 

-Татвар хэрхэн ногдуулж байна. Олборлсон алтны хэмжээнд эсвэл жишиг татвар ногдуулж байна уу?

-Урьд нь 53 мянган төгрөгийн жишиг татвар тогтоосон байсан. Уг татвар нь энэ онд хүчингүй болсон. Одоо Хүн амын орлогын албан татвар ногдуулахдаа ажил орлогыг нь тодорхойлох боломжгүй гээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд харьцуулан тооцсон татвар ногдуулж байна. 

-Бичил уурхайчид жилд ямар алт олборлож байгаа вэ?

-Судалгаанаас харвал Монголбанкинд энэ жил тушаасан алтны 9.7 тонныг нь иргэд тушаасан гэж байна. Үүнийг бичил уурхайчид олборлосон гэж хэлэх боломжгүй гэсэн байр сууртай хүмүүс бий. Тэгэхээр Монголбанк бичил уурхайчдаас газар дээр нь алт худалдан авах эрх зүйн орчин дутагдаж байгаа юм. Үүнийг зохицуулах талаар ажиллаж байна. Учир нь алтны худалдаачинд тушаасан алт ямар гараар ороод хаашаа алга болж байгаа нь тодорхой бус. Бичил уурхайчид шууд төв банкинд алт тушаадаг болбол жилд хэдий хэмжээний алт олборлож буй нь тодорхой болно. Мөн улсын эдийн засаг, валютын нөөцөд ч хувь нэмрээ оруулж буй явдал юм. Бас бичил уурхайчид ч зуучлагчгүй алтаа тушааж ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Нөгөө талаар бичил уурхайчид сард хэдий хэмжээний орлого олж буйгаа хэлдэггүй. Гэхдээ бид ирэх онд нэг ТББ жилд хэдий хэмжээний ашигт малтмал олборлож буйг тодорхойлох төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Учир нь хувь хүний нууц учраас дундачилж гаргана. Ер нь тийм баримжаа гаргах шаардлага бий. 

-Бичил уурхайчид гэхээр алт олборлогчдыг яриад байна. Бусад ашигт малтмал олборлож буй бичил уурхайчид бас бий. Тэд танай холбоонд нэгдэж байгаа юу?

-Бичил уурхайчдын орон нутагт хамгийн их олборлолт хийж буй ашигт малтмал нь алт, жонш. Бидний ажил одоогоор энэ хоёр ашигт малтмал олборлогчидтой түлхүү ажиллаж байна. Одоохондоо нүүрс, волфьром олборлогчдын мэдээлэл хомс байгаа.

Д.ДАВААДОРЖ: АЛТНЫ ХУДАЛДААЧИД, БИЧИЛ УУРХАЙЧДЫГ БҮРТГЭНЭ

 

УУХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж бичил уурхайчдын талаар ийн ярилаа. 

-Нинжа гэж нэрлэгдсэн хэдэн хүн улсын хэмжээнд байна. Энэ чуулганаас ямар үр дүн гарах бол?
-Хувиараа ашигт малтмал олборлогчдын нийт тоог гарвал их том тоо гарна. Зохион байгуулалтад орсон 6200 бичил уурхайчин бий. Хувиараа ашигт малтмал олборлогч оргил үедээ 38 мянгад хүрч байсан гэдэг судалгаа байдаг. Тэднийг албажуулж бүртгээд зохион байгуулалтад оруулбал улсын хөгжил, төсөвт хувь нэмрээ оруулна гэж харж байгаа. Тухайлбал, татвар төлдөг болно. Мөн хууль эрх зүйн хамгаалалтад орж албан ёсоор ажилтай орлоготой болох юм. Энэ чуулганаас гарсан санал зөвлөмж цаашид боловсруулах бичиг баримт хууль дүрэмд тусгагдаад явна.


-Бичил уурхайчид байгаль орчинд маш их сөрөг нөлөө үзүүлдэг. Тэдний ухаж төнхсөн газарт нөхөн сэргээлт хэр хийж байгаа вэ?

-Албан ёсоор бүртгэгдсэн бичил уурхайчид ашигласан талбайдаа нөхөн сэргээлт маш сайн хийж байна. Швейцарийн хөгжлийн агентлаг, Азийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 300 гаруй га талбайд нөхөн сэргээлт хийсэн. Бичил уурхайчид өөрсдийн хөрөнгөөр 105 га талбайд нөхөн сэргээлт хийсэн дүн бий. 

Бичил уурхайчдыг албан ёсоор бүртгэж зөвшөөрөл өгч буй гол шалтгаан нь тухайн талбай дахь алтыг нь олборлуулж нөхөн сэргээлт хийлгэх явдал юм. Бүх бичил уурхайчдыг бүртгэж зохион байгуулалтадоруулснаар энд тэнд ухаж сэндийчсэн газрыг нөхөн сэргээх боломж бүрдэнэ. Ашигт малтмалын тухай хуульд тухайн аж ахуйн нэгж  тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас үл хамаарч нөхөн сэргээлт хийх үүрэгтэй. Бичил уурхайчдын хувьд Засгийн газрын 380 тоот тогтоолоор тусгай зөвшөөрөлд бүртгэдэггүй. Орон нутгийн засаг захиргаатай гэрээ хийж ажилладаг. Тэгэхээр нөхөн сэргээлтийн тал дээр ямар ч асуудал гарахгүй юм. 

-Тэгвэл үлдсэн нинжа нарыг яаж бүртгэж зохион байгуулалтад оруулах вэ?

-Бичил уурхайчдын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар ажлын хэсэг УУХҮЯ-нд байгуулагдан ажиллаж байна. Үүнд бичил уурхай эрхлэгчдийн ТББ байгууллагуудын төлөөлөл оролцсон. 

-Бичил уурхайчдын олборлосон ашигт малтмалын борлуулалт ямар байгаа вэ?

-Борлуулалтын сүлжээ нь нэлээд бэрхшээлтэй байна. Монголбанкинд тушаасан нийт алтны 54 хувь нь хувь хүмүүс буюу бичил уурхайчид олборлосон гэсэн судалгаа гарсан. Нэг ёсондоо Монгол Улсад жилд олборлож байгаа алтны талаас илүүг нь бичил уурхайчид олборлож байгаа юм. Тэгэхээр энэ нь өрөөсгөл зүйл гэж үзэж байгаа. Иймд алтны борлуулалтын системийг нь боловсронгуй болгох шаардлага бий юм. Мөн бичил уурхайчдаас гадна алтны худалдаачдыг бүртгэлтэй болгох ёстой. 

-Алтнаас гадна нүүрс, жонш, вольфром олборлодог нинжа нар бий. Тэдний талаар ямар бодлого баримтлах вэ?

-Бичил уурхайчдын олборлож буй ашигт малтмалын төрлөөс үл хамаарсан нийтлэг журам гаргана. Хуучин журмыг өөрчлөх ажлын хэсэгт эдгээр ашигт малтмал олборлогч бичил уурхайчдын төлөөл бий. 

Ч.ОЮУНЧИМЭГ: БИЧИЛ УУРХАЙЧИН ӨДӨРТ НЭГ ГРАММ АЛТ ОЛБОРЛОДОГ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын "Баян рашаант нутаг” ТББ-ын тэргүүн, бичил уурхайчин Ч.Оюунчимэгтэй "нинжа” нарын өнөөгийн байдлын талаар ярилцлаа.  

-Бичил уурхайчдын ажил эрхлэх хууль эрх зүйн орчин дутмаг гэдэг. Энэ талаар та бичил уурхай эрхэлдэг хүний хувьд ямар бодолтой байна вэ?

-Нэгдэж төрийн бус байгууллага байгуулаагүй байхад бүр хэцүү байсан. Одоо нэгдээд албан ёсоор зөвшөөрөл авч алт олборлоод эхлэхээр хүн бүр хууль эрх зүйн орчинг нь судлах болсон. Хэдийгээр зарим бэрхшээл байдаг ч хувиараа ашигт олборлогчид нэгдэж нийлээд хариуцлага хүлээгээд ажиллаад явах хуулийн хэм хэмжээ  бага ч гэсэн бий.  Бичил уурхайчид албажснаар хариуцлагатай болно. Албажаагүй нь цагдаа, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай муур хулгана болж хөөгдөж туугдаад л явдаг. Дээр нь хүлээх үүрэг хариуцлага байхгүй. Манай аймагт нинжа нар 2013 оноос албажиж эхэлсэн. Одоогоор бичил уурхай эрхэлж байгаа зургаан төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Ингээд орон нутгаас зөвшөөрөл авч алт олборлсон нөхөн сэргээж хүлээлгэн өгдөг. Алт олборлож байх үедээ татвар хураамжаа төлнө. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа төлөөд явж байгаа. 

-Тэгвэл Говь-Алтай аймагт хэдэн га талбайгаас алт олборлов. Мөн ашигласан газрынхаа хэдэн хувийг нөхөн сэргээж байна?

-Нэг төрийн бус байгууллага жилд 1-2 га талбайгаас алт олборлож нөхөн сэргээдэг. Манай аймагт алтны шороон орд ихтэй ч бичил уурхайчид олборлох газар бага. Азийн хөгжлийн сангийн санхүүжилтээр манай аймаг 32 га талбайд олборлолт хийлгүй нөхөн сэргээсэн. Орон нутагт ажилгүй иргэн олон. Тэд байгалиас л хишиг горьдож амьдрахаас өөр арга байхгүй. Тэгэхээр газар авч алт олборлоод нөхөн сэргээгээд өгөх нь хоёр талдаа ашигтай. Иргэн ажилтай орлоготой болно. Мөн тухайн орон нутагт татвар төлнө. Газар нутаг нь эзэнтэй болох гээд олон талын ашигтай юм. Хэн ч хамаагүй хаа дуртай газраа нүх ухаад хаяаад явахгүй гэсэн үг. 

-Тухайн орон нутаг та нарт урд нь уурхай ажиллаж байсан талбайн алт агуулсан үлдэгдэл шороо эсвэл шинээр газар олгож байгаа байна уу?

-Үгүй. Нинжа гэж нэрлэгдсэн хувиараа ашигт малтмал олборлогчдын ухаад хаясан газруудаас олгодог юм. Бидэнд эвдрээгүй газар өгдөггүй. Манай төрийн бус байгууллагын гишүүд Есөнбулаг сумын иргэд. Сумынхаа нутагтаа л ажиллаж байна. Түүнээс биш өөр сумын нутаг дамжаад явдаггүй. 

-Тэгэхээр танай суманд нинжа нарын сэндийчээд хаясан газар их байдаг гэж ойлгож болох уу?

-Болно. Ер нь замбараагүй энд тэнд ухаад хаясан газар их бий. Энэ жил л гэхэд 18 га газар сэндийчэж хаясан гэсэн мэдээлэл байсан. Тэгэхээр бид тэр газрыг бүгдийг нь авч олборлоно гэж байхгүй. Учир нь алт олборлочихоод эргүүлж нөхөн сэргээхдээ гар аргаар ажилладаг. Техник байхгүй. Иймд үлдсэн жаахан алтыг нь аваад эргүүлж нөхөн сэргээхэд амар талбайг сонгодог юм. Өвлийн цагт бид ажиллах боломжгүй. Урин дулаан улиралд л ажил ид оволздог. 

-Гар аргаар ашигт малтмал олборлогчид осолд их өртдөг. Аюулгүй байдлаа хэрхэн хангадаг вэ?

-Бид шороон ордоос алт олборлодог. Тэгэхээр их гүн ухдаггүй. Зун нарнаас хамгаалсан сүүдрэвч л барьдаг. Халуунд нимгэхэн хувцас өмсдөг юм. Түүнээс биш одоохондоо аюулгүй ажиллагааны хувцас өмсөхгүй байгаа. Гүнзгий ухсан нүхэнд орж ажилладаггүй. 

-Танай нөхөрлөл жилд хэдэн кг алт олборлож байна. Түүнийгээ  хаана хэнд тушаадаг вэ?
-Манай суманд ажиллаж байгаа нөхөрлөлүүд нийт нэг кг гаруй алт олборлох байх. Яг төдөн кг хэлэхэд хэцүү. Бид олборлосон алтаа хуримтлуулж тушаадаггүй. Тухайн үед нь борлуулаад л явдаг тул нарийн тооцоо гаргахад түвэгтэй. Олсон алтаа өдөрт нь тушааж амьдралдаа хэрэглээд явдаг юм. Тэгэхээр хэлж мэдэхгүй байна. Газар доогуурх баялаг хайж байгаа тул өдөрт яг тэдэн төгрөг олно гэж хэлэхэд хэцүү. Ер нь дунджаар тооцвол 50-60 мянган төгрөгөөс буухгүй. Өрөөр хэлбэл бичил уурхайчин өдөрт нэг гр алт олж байна гэсэн үг. Аймгийн төвд байдаг ченжүүдэд л тушаана. 

-Алтны үнэ одоо ямар байгаа вэ?

-Сүүлийн хоёр жилд өсч ирсэн. Ялангуяа энэ жил бүр их өслөө. Яагаад гэвэл ам.долларын ханш огцом өслөө шүү дээ. Нэг гр нь 80 мянган төгрөгт хүрээд байгаа. 

-Та бүхний хариуцаж газарт гаднаас нинжа нар ирж дайрч орох, маргаан дэгдээх асуудал гардаг уу?

-Гаралгүй яахав. Өөр аймаг, сумын бичил уурхайн төсөлд хамрагдаагүй иргэд маш явдаг. Бид тэдэнд та нар зохион байгуулалтад орж бичил уурхайчин бол. Давуу тал ихтэй гэж тайлбарлаж өгөөд явуулдаг юм. 

-Танай аймгийн хэмжээнд зохион байгуулалтад орсон хэдэн бичил уурхайчин байна. Нэг төрийн бус байгууллага хэдэн гишүүнтэй вэ?

-Одоогоор 500 орчим бичил уурхайчин бий гэсэн тооцоо гарсан. Харин зохион байгуулалтад ороогүй нь олон байна. Бичил уурхайчдын орон нутгийн төрийн бус байгууллага  нь нөхөрлөлөөс бүрддэг. Нэг нөхөрлөл нь таваас дээш хүнтэй. Нэг төрийн бус байгууллагад 40 гаруй гишүүн бий.

  Эх сурвалж: Т.Жанцан, “Ардчилал” сонин

Heleltsuuleg

Өмнөх бичлэгТавантолгойн хэлэлцээ хийх ажлын хэсэг түншлэлийн гишүүн “Чайна Шэньхуа Энержи” компантай уулзлааДараагийн бичлэгГазрын дарга нарын сонгон шалгаруулалт болно

Ангиллууд

  • Мэдээ
  • Ярилцлага
  • Салбарын статистик
  • Хэвлэлийн мэдээ
  • Шуурхай штаб

Category

  • бидний тухай (2)
  • Бусад (1)
  • бүтэц (4)
  • Видео мэдээ (69)
  • Газрын тосны бүтээгдэхүүн (3)
  • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа (5)
  • Дүрэм журам (6)
  • Онцлох мэдээ (828)
  • Статистик мэдээ (76)
  • Судалгаа (3)
  • Сургалт (1)
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид (3)
  • Тэсэлгээ (5)
  • Уул уурхайн зах зээлийн үнэ (2)
  • Фото мэдээ (33)
  • Хэвлэлийн мэдээ (1,393)
  • Хэлэлцүүлэг (39)
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ (3)
  • Цаг үе, үйл явдал (1,259)
  • Шатахууны мэдээ (2)
  • Шуурхай штаб (49)
  • Ярилцлага (54)

Recent Posts

  • Б.ДАШПҮРЭВ: ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ БҮС НУТГИЙН ХЭМЖЭЭНД ХӨГЖҮҮЛНЭ 2026-09-30
  • АҮЭБЯ, НҮБХХ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 2026-09-30
  • ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ 2026-09-29
  • АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ: ШАТАХУУНЫ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТОГТВОРЖУУЛАХ, ИМПОРТЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026-09-28
  • АҮЭБЯ-НЫ ТНБД Б.ДАШПҮРЭВ САЛБАРЫН АЖЛУУДЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ 2026-09-28

Архив

  • September 2026
  • August 2026
  • July 2026
  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025
  • September 2025
  • August 2025
  • July 2025
  • June 2025
  • May 2025
  • April 2025
  • March 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • July 2023
  • June 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • February 2020
  • January 2020
  • December 2019
  • November 2019
  • October 2019
  • September 2019
  • August 2019
  • July 2019
  • June 2019
  • May 2019
  • April 2019
  • March 2019
  • February 2019
  • January 2019
  • December 2018
  • November 2018
  • October 2018
  • September 2018
  • August 2018
  • July 2018
  • June 2018
  • May 2018
  • April 2018
  • March 2018
  • February 2018
  • January 2018
  • December 2017
  • November 2017
  • October 2017
  • September 2017
  • August 2017
  • July 2017
  • June 2017
  • May 2017
  • April 2017
  • March 2017
  • February 2017
  • January 2017
  • December 2016
  • November 2016
  • October 2016
  • September 2016
  • August 2016
  • July 2016
  • June 2016
  • May 2016
  • February 2016
  • January 2016
  • July 2015
  • June 2015
  • May 2015
  • April 2015
  • March 2015
  • February 2015
  • January 2015
  • December 2014
  • August 2014
  • May 2014
  • March 2014
  • November 2012
  • October 2012
  • March 2012

АҮЭБЯ-ны хаяг

  • Монгол улс, Улаанбаатар, Нэгдсэн Үндэстний гудамж-5/2,
    Засгийн газрын II байр
  • Утас: (51)-264155
  • Факс: (11)-318169
  • Цахим шуудан: info@mmhi.gov.mn
  • Facebook: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /Ministry of Industry and Mineral Resources/

 

Иргэд, байгууллагаас захидал, албан бичиг, өргөдөл хүлээн авах бичиг хэргийн ажилтан Н.Болормаа
Утас: 51-263506, өрөөний дугаар 102 тоот

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах ажилтан  Б.Билгүүн

Цахим шуудан: bilguun@mmhi.gov.mn

Утас: 51-264155

 

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ УТАС: 51-264379

 

Холбоо барих

    2026 © АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ