• Бидний тухай
    • САЙД
    • Эрхэм зорилго, стратеги зорилго, зорилт, тэргүүлэх чиглэл, чиг үүрэг
    • ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
    • Бүтэц, зохион байгуулалт
    • ГАЗАР, ХЭЛТЭС
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын танилцуулга
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Хүүхэд, ХБИ-ийг дэмжих үйл ажиллагаа
    • Хэлэлцүүлэг
    • Шуурхай штаб
    • Олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Албан хаагч, ажилтны ёс зүйн тухай хууль
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам, аргачлал
      • Албан тушаалын тодорхойлолт
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
      • Цалин хөлс, урамшууллын дүн
      • Хүний нөөцийн стратеги, хэрэгжилтийг хянаж үнэлэх журам
      • АҮЭБ-ийн салбарын хамтын хэлэлцээр
    • Төсөв, худалдан авах ажиллагаа
      • Төсөв
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2026 oн
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Санхүүгийн хяналт шалгалтын тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Дотоод аудитын тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Аж үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • АЖ ҮЙЛДВЭРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйлчилгээ
      • Салбарын шагнал
      • Зөвшөөрлийн цахим систем
      • Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн цахим систем
      • Салбарын хяналтын цахим систем
      • Өргөдөл, гомдлын тайлан
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
  • 11-11 төв
(51)-263506, (51)-260864
(11)-318169
info@mmhi.gov.mn
Холбоо барих
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Бидний тухай
    • САЙД
    • Эрхэм зорилго, стратеги зорилго, зорилт, тэргүүлэх чиглэл, чиг үүрэг
    • ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
    • Бүтэц, зохион байгуулалт
    • ГАЗАР, ХЭЛТЭС
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын танилцуулга
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Хүүхэд, ХБИ-ийг дэмжих үйл ажиллагаа
    • Хэлэлцүүлэг
    • Шуурхай штаб
    • Олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Албан хаагч, ажилтны ёс зүйн тухай хууль
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам, аргачлал
      • Албан тушаалын тодорхойлолт
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
      • Цалин хөлс, урамшууллын дүн
      • Хүний нөөцийн стратеги, хэрэгжилтийг хянаж үнэлэх журам
      • АҮЭБ-ийн салбарын хамтын хэлэлцээр
    • Төсөв, худалдан авах ажиллагаа
      • Төсөв
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2026 oн
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Санхүүгийн хяналт шалгалтын тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Дотоод аудитын тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Аж үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • АЖ ҮЙЛДВЭРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйлчилгээ
      • Салбарын шагнал
      • Зөвшөөрлийн цахим систем
      • Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн цахим систем
      • Салбарын хяналтын цахим систем
      • Өргөдөл, гомдлын тайлан
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
  • 11-11 төв
  • English
  1. ЭХЛЭЛ /
  2. Цаг үе, үйл явдал /
  3. “ИЛ ТОД УУЛ УУРХАЙ” ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРЛЫН 3 САРЫН МЭДЭЭ
“ИЛ ТОД УУЛ УУРХАЙ” ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРЛЫН 3 САРЫН МЭДЭЭ
Цаг үе, үйл явдал 2015-03-25

“ИЛ ТОД УУЛ УУРХАЙ” ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРЛЫН 3 САРЫН МЭДЭЭ

Уул уурхайн яам сар бүрийн 4 дэх долоо хоногийн Лхагва гарагт “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар өнгөрсөн хугацаанд УУЯ-наас хийсэн ажлын талаар болон олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим  асуудлаар мэдээлэл хийе.
 
Төмрийн хүдрийн борлуулалтын гэрээний үнээс тооцож  АМНАТ ногдуулна
 
Засгийн газрын гуравдугаар сарын 16-ны ээлжит хуралдаанаар Засгийн газрын 2007 оны “Биржийн нэр зарлах тухай” 88 дугаар тогтоол, 2014 оны “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 220 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцүүлж батлууллаа. Ингэснээр төмрийн хүдэр экспортлогч аж ахуйн нэгжийн мэдүүлсэн борлуулалтын гэрээний үнийн дүнд үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ ногдуулах боломж бүрдэж байна. 
 
Өмнө нь төмрийн хүдрийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Австралийн төмрийн хүдэр үйлдвэрлэгчдээс Хятадын ган үйлдвэрлэгчдэд нийлүүлж байгаа Dampeir Hedland боомтын /www.umetal.com/ цахим хуудсанд нийтэлсэн FOB үнэд үндэслэн  “жишиг үнэ” гаргаж тооцдог байсан. 
 
Тогтоолын хавсралтаар “Гадаадын зах зээлд борлуулсан төмрийн хүдэр, баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах, борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал”-ыг боловсруулж үүсэх харилцааг зохицуулахаар тусгасан болно. Ингэснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс улсын төсөвт оруулах орлого багасахаар харагдаж байгаа хэдий ч борлуулалтын гэрээний үнэд шилжсэнээр татварын бааз суурь өргөсч, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэрэг төсөвт оруулах бусад татвар, төлбөр хэлбэрээр орох орлогын хэмжээ нэмэгдэнэ. Мөн төмрийн хүдрийн уурхай болон түүнийг дагасан үйлчилгээний салбарт олон тооны ажлын байр хадгалагдаж үлдэхээс гадна төмөр замын тээврийн тасралтгүй ажиллагаа хангагдах юм.
Хэрвээ төмрийн хүдэр экспортлогч аж ахуйн нэгж нь борлуулалтын орлогыг буруу мэдээлсэн тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Сангийн яамнаас зарладаг “Жишиг үнэ”-ээр тооцож ногдуулахаар тогтоолд  заасан болно. 
 
Бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг батлууллаа
 
Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талааp төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж хооpонд байгуулах бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар баталсан. Энэхүү гэрээний загварыг боловсруулахад мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудын саналыг тусгасан болно.
 
Шинээр батлагдсан бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар нь төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжийн эрх, үүргийг тодорхой болгож, хөрөнгө оруулагчдад ил тод, ойлгомжтой болж, хайгуул ашиглалтын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах боломжийг олгож, газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Тухайлбал, хайгуулын хугацааг үе шатанд хуваах, хайгуул ашиглалтын талбайг буцаах, байгаль орчин хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, орон нутагтай харилцах, үйл ажиллагаагаа тайлагнах зэрэг харилцаа илүү ойлгомжтой тодорхой болно.  
 
Одоогийн байдлаар 8 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах бэлтгэл хангагдаад байна.
 
Экспортод гаргаж буй  нүүрсний ангиллыг олон улсын жишигт нийцүүллээ
 
Монгол Улс баяжуулсан, коксжих, сул коксжих,  эрчим хүчний, хүрэн нүүрс зэрэг ангиллаар нүүрс экспортолж байгаа боловч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцохдоо тухайн нүүрсний ангиллаас үл хамааруулан илчлэгийг голлох  үзүүлэлт болгож байсан. 2015 оны 3 дугаар сарын 16-ны Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж, нүүрсний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчмыг баталлаа. Ингэснээр экспортод гарч буй нүүрснээс нөөц ашигласны төлбөр тооцох аргачлал тодорхой болж, “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS 6457-2014” стандартыг үндэслэн жишиг үнийг тооцдог болсноор Монгол Улс олон улсын жишигт нийцсэн нэр томъёоллоор нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний үнийг зарлах ба бүс нутгийн стандартад нийцсэн ангиллаар бүтээгдэхүүнээ экспортлох боллоо.
 
Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгох явц хэвийн үргэлжилж байна
 
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож  эхэлсэнээс хойш нийт 780 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлээд байна.
 
Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 698 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 44 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай /БНХАУ-17, Сингапур-9, Австрали-3, Канад-3, Люксенбургийн вант улс-3, бусад-9/, 11 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байна.Өнөөдрийг хүртэл цахим хэлбэрээр 720 өргөдлийн дугаар олгосон бөгөөд үүнээс 478 өргөдлийг хүлээн авч шүүлт хийсэн. Харин 242 цахим дугаар авсан аж ахуйн нэгжүүд цагтаа ирж өргөдлөө гаргаагүй байна.
 
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 478 өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хянан үзэж 29 тусгай зөвшөөрөл шинээр олгож, 292 өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой тул холбогдох аймгийн Засаг даргын санал авахаар  Ашигт малтмалын газраас мэдэгдэл хүргүүлээд байна.
 
“Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” батлагдсанаас хойш тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж Баян-Өлгий, Говь-Алтай, Өмнөговь, Ховд, Төв, Увс, Хэнтий, Завхан, Дорноговь зэрэг нийт 9 аймгийн 195840 га  бүхий эхний 29 талбайд орон нутгийн удирдлагаас санал авсан ба дэмжиж санал ирүүлсэн 8 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг 2015 оны 3 дугаар сарын 19-нд зарлаад байна. 
 
Сонгон шалгаруулалт зарласан талбайн босго үнэ болон бусад мэдээллийг Ашигт малтмалын газрын  цахим хуудсанаас (www.mram.gov.mn) болон Ашигт малтмалын газраас авч болно. 
 
Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 6 удаагийн  сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтын дүнд 29 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Өнөөдрийн байдлаар нэр бүхий 13 талбайд сонгон шалгаруулалтыг зарласан ба 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр сонгон шалгаруулалтын саналыг нээнэ. 
 
Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх талаар
 
Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр батлах тухай УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолд заасан “Алтны олборлолтыг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд “Алтны олборлолтыг нэмэгдүүлж эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2015 оны 94 дүгээр тогтоолыг батлуулаад байна. 
 
Уг  тогтоолын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж буй, хайгуул хийж нөөц тогтоосон, олборлолт явуулахад бэлтгэгдсэн хөрөнгө оруулалтаа шийдээгүй аж ахуйн нэгжүүд болон санхүүгийн хүндрэлээс шалтгаалан олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх боломжгүй байгаа алтны ордуудын хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгийг алтыг худалдан авах нөхцөлтэйгээр урьдчилгаа олгох, урьдчилан худалдан авах замаар шийдвэрлэх юм. Түүнчлэн "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн дагуу журам, гэрээний загварыг Засгийн газар батлана. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан энгийн болон онцгой хамгаалалтын бүсийг үйл ажиллагаа нь сэргэсэн, олборлолт явуулах тусгай зөвшөөрлүүдийн хэмжээнд тогтоох, нөөцийн тодотголыг хийж, техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хэлэлцэж бүртгэх ажлуудыг яаралтай зохион байгуулж гэрээ байгуулна. Ийнхүү гэрээ байгуулсан алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа сэргээх, хүчин чадлаа нэмэгдүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг дээрхтэй ижил нөхцөлөөр зохион байгуулах юм.
 
Мөн алт олборлолт нэмэгдэж байгаагаас  Сорьцын хяналтын албаны хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага бий болсныг шийдвэрлэх, улсын хилийн зурвас болон тусгай хэрэгцээний газар нутгуудад байрлах хууль бус олборлолтод /нинжа/ удаа дараа өртөж буй алтны орд, илрэлүүдийг хүчний байгууллагын хамгаалалтанд авах, шаардлагатай гэж үзвэл зарим нэгийг нь төрийн өмчит хуулийн этгээдээр ашиглаж, эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудлыг судлан шийдвэрлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгосон байна. 
 
УУЯ-ны зүгээс энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулаад байгаа бөгөөд Монгол банк, “Алт олборлогчдын холбоо”-той хамтран зээл авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч судалж байна.
 
Гацууртын ордын төрийн эзэмшилийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээг хийж байна
 
Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК- тай тус ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох хэлэлцээг хийх ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар Ажлын хэсэг байгуулагдсан, тус ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор Уул уурхайн сайдын тушаалаар дэд ажлын хэсэг байгуулагдан тус тус ажиллаж байна. Одоогоор тус ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээр хийх бэлтгэл ажлын хүрээнд хууль эрх зүй, эдийн засаг, санхүү-хөрөнгө оруулалт, технологийн шат дамжлагууд зэрэг ажлууд дээр дүн шинжилгээ хийж байна.  
 
Уул уурхайн салбарын гадаад хамтын ажиллагаа
 
Уул уурхайн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгооор хоёр талын уулзалт яриаг идэвхтэй явуулж ирлээ. 
 
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Уул уурхайн сайд Р.Жигжид Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов, БНХАУ-ын элчин сайд Ван Шаолун, Япон Улсын Элчин сайд Шимизү Такэнори, Франц Улсын Элчин сайд Ив Дэлунэ, АНУ-ын Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэлл, Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайд К.И.Кобландин, ХБНГУ-ын Элчин сайд Герхад Тийдеманн, Бүгд Найрамдах Беларусь Улсын Элчин сайд С.В.Чепурной, Канад Улсын Элчин сайд Эд Жэйгэр, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайд Кристофер Чарльз Стюарт нарыг хүлээн авч уулзсан байна. 
 
Мөн тэрбээр гадаад орны болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагчид, бизнесийн төлөөлөлтэй 35 удаа уулзалт хийж, Монгол Улсын эдийн засаг, экспортын тулгуур салбар болсон уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, холбогдох хууль эрх зүйн орчинг урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, ил тод, өрсөлдөх чадвартай, болгох чиглэлд Засгийн газраас сүүлийн үед авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. 
 
Монгол Улсын Уул уурхайн сайд Р.Жигжид тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 3 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд Канад Улсад ажлын айлчлал хийв. Ажлын айлчлалын хүрээнд Уул уурхайн сайд Р.Жигжид Канадын Сангийн  сайд ноён Жо Оливер, Гадаад худалдааны сайд ноён Эд Фаст, Канадын Парламентын Нийтийн танхимын гишүүн, уул уурхайн асуудал эрхэлсэн  парламентын Төрийн нарийн бичгийн дарга, сайд хатагтай Келли Блок, Канадын парламентын гишүүн ноён Грег Грове, Канадын экспортыг дэмжих байгууллагын тэргүүн дэд ерөнхийлөгч ноён Карл Бурлок, Уул уурхайн хайгуулч, олборлогчдын холбооны ерөнхийлөгч ноён Род Томас зэрэг Канадын төрийн байгууллагуудын удирдлагатай уулзав. 
 
Ажлын айлчлалын үеэр “Монгол Улсын Уул уурхайн яам, Канадын Байгалийн баялгийн яам хооронд эрдэс баялаг, металлын салбарын тогтвортой хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөгөө” байгуулсан. Энэхүү төлөвлөгөөнд Монгол Улсын кадастрын албыг бэхжүүлэх, уурхайн ордын ангиллыг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих, уурхайн олборлолт, хаах, нөхөн сэргээх үйл ажиллагааны тэргүүний технологийг нэвтрүүлэх, уул уурхайн салбарын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд техникийн туслалцааг Канадын тал 2017 он хүртлэх хугацаанд үзүүлэхээр тогтов. Ажлын айчлалын хүрээнд Канадын Онтарио мужийн Тимминс хотод үйл ажиллагаа явуулж буй “Гоулдкорп” ХХК-ийн алтны ил уурхайтай танилцав. Энэхүү алтын ил уурхай нь ойн болон усны сангийн бүсэд хотын оршин суугчдаас зөвхөн уурхайн далангаар тусгаарлан зэрэгцэн оршиж, аюулгүй байдал, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдүүлж чадсан нь онцлогтой байв. 
 
Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн ХБНГУ-ын Берлин хотноо 2015 оны 3 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Их Долоо-Коннекс зөвлөлдөх хуралдаан”-нд оролцов. Хуралдаан нь дэлхийн тэргүүлэгч аж үйлдвэржсэн орнууд болох “Их Долоо” улсуудын санаачилгаар хөгжиж буй орнуудыг уул уурхайн салбарт гэрээ хэлцэл хийхэд үзүүлэх дэмжлэг туслалцааг тодорхойлох зорилготой байв. Германы тал манай улсын тодорхой төслийг загвар төслөөр сонгон зөвлөх үйлчилгээний техникийн туслалцааг үзүүлэх боломжтойгоо илэрхийлсэн. 
Уул уурхайн яамны төлөөлөгчид 2015 оны 3 дугаар сарын 17-20-нд Австрали улсын Геологийн албаны хүмүүстэй уулзалт хийж, геологийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү ажлын үр дүнд Австрали улсаас Монголын Засгийн газарт үзүүлэх дэмжлэг туслалцааны хүрээнд Монголын Үндэсний геологийн алба байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, чадавхыг сайжруулах, геологийн мэдээллийн санг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх, хамтарсан геологийн судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, монголын геологич, судлаачдыг мэргэшүүлэх, сургах талаар австралийн  талтай ярьж тохирсон байна. 
 
“Монголын геологи, хайгуул-2015” чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө
 
“Монголын геологи, хайгуул-2015” чуулга уулзалт 2015 оны 3 сарын 19-20 өдрүүдэд Оросын  шинжлэх ухаан мэдээллийн төвд боллоо.
 
Энэ жилийн чуулга уулзалтыг Монголын үйлдвэрлэлийн Геологчдын холбоо зохион байгуулсан бөгөөд дэмжигч байгууллагаар  Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, ШУТИС, МУИС, салбарын мэргэжлийн холбоод  оролцсон.
 
Чуулга уулзалтад төрийн болон төрийн бус байгууллага, салбарын эрдэмтэн, судлаач, үе үеийн геологчдыг  төлөөлсөн  700 орчим төлөөлөгч оролцож, 40 гаруй  илтгэлийг  хэлэлцэв.
 
Уулзалтын үеэр Геологийн салбарын эрх зүйн орчны шинэчлэл, Монгол орны региональ геологийн судалгаа, нүүрс, газрын тос, уран, газрын ховор элемент, алт эрдсийн илрэлүүдийн гарал, үүсэл, тогтоц, онцлог, тэдгээрийг эрэх, хайхад анхаарах асуудлуудыг хөндөв.
 
Чуулга уулзалтанд оролцогчдын зүгээс Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого УИХ-аар батлагдсан, АМТХ, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Газрын тосны  хууль батлагдсан, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэлсэн нь геологчдын ажлын цар хүрээ нэмэгдсэн гэж оролцогчид дүгнэж байлаа. Мөн АМТХ-д оруулсан нэмэлт өөрчлөлт, Монгол Улс ашигт малтмалын ордын нөөц тайлагнах олон улсын байгууллага “CRIRSCO”-д элссэнтэй холбогдуулан  геологчид  мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, олон улсад итгэмжлэгдсэн мэргэжилтэн болох эхлэл тавьсаныг онцолж байсан юм. Түүнчлэн төрөөс тогтоосон газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн ч АМТХ-д заасны дагуу аймгийн удирдлагаас санал  ирүүлэх саатаж байгаа нь хайгуулын ажил эхлэх үйл ажиллагаанд саад учруулж байгаа талаар санал бодлоо илэрхийлж байв.
10. Уул уурхайн салбарын статистик мэдээлэл
 
Салбарын гол нэр төрлийн ашигт малтмалын олборлолт, экспортыг авч үзвэл 2015 оны 2 дугаар сарын байдлаар 1.7 сая тонн нүүрс, зэсийн баяжмал 205.8 мянган тонн, молибдений баяжмал 0.7 мянган тонн, жонш 32.5 мянган тонн, төмрийн хүдэр 790.3 мянган тонн, алт 2.5 тн, цайр 17.4 мянган тонн, газрын тос 1218.5 мянган баррель тус тус олборлож экспортолсон байна.
       
Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэл
Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийг авч үзвэл 2015 оны 2 дугаар сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 6.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. 
 
Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 5.4 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 103.4 сая төгрөг, бусад орлого 1.4 тэрбум төгрөг байна. 
Газрын тосны газар нийт 16.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс газрын тосны орлого 16.2 тэрбум төгрөг, бусад орлого 308.4 сая төгрөг байна. 
 
Уул уурхайн сайдын багцын орлогоор нийт 23.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна. 
 
Шатахууны ердийн хэрэглээний  47 хоногийн нөөцтэй байна
 
2015 оны 3 дугаар сарын 20-ны байдлаар 228,799 тонн газрын тос олборлож   218,356 тонн  газрын тос экспортолсон байна.
 
2015 оны 3 дугаар сарын 24–ний байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 47 хоног буюу нийт 139,819 тонн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаагаас А-80 автобензин 65 хоног, Аи-92 автобензин 53 хоног, Дизелийн түлш 48, ТС-1 21 хоногийн нөөцтэй байна.

Өмнөх бичлэгХамтын ажиллагааг уул уурхайн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх зорилгооор хоёр талын уулзалт яриаг идэвхтэй явуулж байнаДараагийн бичлэгУул уурхайн сайд Р.Жигжидийн “НЭГ САЯ ТОНН БАЯЖМАЛ” ёслолын ажиллагаа дээр хэлсэн үг

Ангиллууд

  • Мэдээ
  • Ярилцлага
  • Салбарын статистик
  • Хэвлэлийн мэдээ
  • Шуурхай штаб

Category

  • бидний тухай (2)
  • Бусад (1)
  • бүтэц (4)
  • Видео мэдээ (69)
  • Газрын тосны бүтээгдэхүүн (3)
  • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа (5)
  • Дүрэм журам (6)
  • Онцлох мэдээ (828)
  • Статистик мэдээ (76)
  • Судалгаа (3)
  • Сургалт (1)
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид (3)
  • Тэсэлгээ (5)
  • Уул уурхайн зах зээлийн үнэ (2)
  • Фото мэдээ (33)
  • Хэвлэлийн мэдээ (1,393)
  • Хэлэлцүүлэг (39)
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ (3)
  • Цаг үе, үйл явдал (1,259)
  • Шатахууны мэдээ (2)
  • Шуурхай штаб (49)
  • Ярилцлага (54)

Recent Posts

  • Б.ДАШПҮРЭВ: ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ БҮС НУТГИЙН ХЭМЖЭЭНД ХӨГЖҮҮЛНЭ 2026-09-30
  • АҮЭБЯ, НҮБХХ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 2026-09-30
  • ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ 2026-09-29
  • АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ: ШАТАХУУНЫ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТОГТВОРЖУУЛАХ, ИМПОРТЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026-09-28
  • АҮЭБЯ-НЫ ТНБД Б.ДАШПҮРЭВ САЛБАРЫН АЖЛУУДЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ 2026-09-28

Архив

  • September 2026
  • August 2026
  • July 2026
  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025
  • September 2025
  • August 2025
  • July 2025
  • June 2025
  • May 2025
  • April 2025
  • March 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • July 2023
  • June 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • February 2020
  • January 2020
  • December 2019
  • November 2019
  • October 2019
  • September 2019
  • August 2019
  • July 2019
  • June 2019
  • May 2019
  • April 2019
  • March 2019
  • February 2019
  • January 2019
  • December 2018
  • November 2018
  • October 2018
  • September 2018
  • August 2018
  • July 2018
  • June 2018
  • May 2018
  • April 2018
  • March 2018
  • February 2018
  • January 2018
  • December 2017
  • November 2017
  • October 2017
  • September 2017
  • August 2017
  • July 2017
  • June 2017
  • May 2017
  • April 2017
  • March 2017
  • February 2017
  • January 2017
  • December 2016
  • November 2016
  • October 2016
  • September 2016
  • August 2016
  • July 2016
  • June 2016
  • May 2016
  • February 2016
  • January 2016
  • July 2015
  • June 2015
  • May 2015
  • April 2015
  • March 2015
  • February 2015
  • January 2015
  • December 2014
  • August 2014
  • May 2014
  • March 2014
  • November 2012
  • October 2012
  • March 2012

АҮЭБЯ-ны хаяг

  • Монгол улс, Улаанбаатар, Нэгдсэн Үндэстний гудамж-5/2,
    Засгийн газрын II байр
  • Утас: (51)-264155
  • Факс: (11)-318169
  • Цахим шуудан: info@mmhi.gov.mn
  • Facebook: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /Ministry of Industry and Mineral Resources/

 

Иргэд, байгууллагаас захидал, албан бичиг, өргөдөл хүлээн авах бичиг хэргийн ажилтан Н.Болормаа
Утас: 51-263506, өрөөний дугаар 102 тоот

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах ажилтан  Б.Билгүүн

Цахим шуудан: bilguun@mmhi.gov.mn

Утас: 51-264155

 

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ УТАС: 51-264379

 

Холбоо барих

    2026 © АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ