• Бидний тухай
    • САЙД
    • Эрхэм зорилго, стратеги зорилго, зорилт, тэргүүлэх чиглэл, чиг үүрэг
    • ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
    • Бүтэц, зохион байгуулалт
    • ГАЗАР, ХЭЛТЭС
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын танилцуулга
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Хүүхэд, ХБИ-ийг дэмжих үйл ажиллагаа
    • Хэлэлцүүлэг
    • Шуурхай штаб
    • Олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Албан хаагч, ажилтны ёс зүйн тухай хууль
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам, аргачлал
      • Албан тушаалын тодорхойлолт
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
      • Цалин хөлс, урамшууллын дүн
      • Хүний нөөцийн стратеги, хэрэгжилтийг хянаж үнэлэх журам
      • АҮЭБ-ийн салбарын хамтын хэлэлцээр
    • Төсөв, худалдан авах ажиллагаа
      • Төсөв
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2026 oн
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Санхүүгийн хяналт шалгалтын тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Дотоод аудитын тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Аж үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • АЖ ҮЙЛДВЭРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйлчилгээ
      • Салбарын шагнал
      • Зөвшөөрлийн цахим систем
      • Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн цахим систем
      • Салбарын хяналтын цахим систем
      • Өргөдөл, гомдлын тайлан
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
  • 11-11 төв
(51)-263506, (51)-260864
(11)-318169
info@mmhi.gov.mn
Холбоо барих
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Бидний тухай
    • САЙД
    • Эрхэм зорилго, стратеги зорилго, зорилт, тэргүүлэх чиглэл, чиг үүрэг
    • ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
    • Бүтэц, зохион байгуулалт
    • ГАЗАР, ХЭЛТЭС
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын танилцуулга
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Хүүхэд, ХБИ-ийг дэмжих үйл ажиллагаа
    • Хэлэлцүүлэг
    • Шуурхай штаб
    • Олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Албан хаагч, ажилтны ёс зүйн тухай хууль
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам, аргачлал
      • Албан тушаалын тодорхойлолт
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
      • Цалин хөлс, урамшууллын дүн
      • Хүний нөөцийн стратеги, хэрэгжилтийг хянаж үнэлэх журам
      • АҮЭБ-ийн салбарын хамтын хэлэлцээр
    • Төсөв, худалдан авах ажиллагаа
      • Төсөв
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2026 oн
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Санхүүгийн хяналт шалгалтын тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Дотоод аудитын тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Аж үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • АЖ ҮЙЛДВЭРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйлчилгээ
      • Салбарын шагнал
      • Зөвшөөрлийн цахим систем
      • Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн цахим систем
      • Салбарын хяналтын цахим систем
      • Өргөдөл, гомдлын тайлан
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
  • 11-11 төв
  • English
  1. ЭХЛЭЛ /
  2. Цаг үе, үйл явдал /
  3. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлнэ
Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлнэ
Цаг үе, үйл явдал 2015-01-13

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлнэ

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2014 оны 7 дугаар сарын 1-нд УИХ-аар батлагдан, улмаар Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож энэ тухайгаа Уул уурхайн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 203 тоот тушаалын дагуу олон нийтэд зарласан. Ингэснээр уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг татах, эрдэс баялгийн нөөцөө нэмэгдүүлэх, геологи хайгуулын салбарыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болох хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэх эрх зүйн орчин  бүрдсэн.
 
Эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалтыг татах,нөөцийг нэмэгдүүлэх геологийн эрэл, хайгуулын ажлыг төрөөс тогтоосон газар нутагт гүйцэтгэх, энэ чиглэлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оруулах нь төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын нэг үндсэн чиглэл юм. 
Хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19.9 % буюу 31 сая га талбайд олгоно. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон буюу хязгаарласан талбай Монгол Улсын нутаг дэвсгэрийн 71.5% хувийг эзэлж байна. Монгол улсын нутаг дэвсгэрийн 13.4 хувь буюу 20.9 сая га талбайд өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл, харин 6.5 хувь буюу 10.1 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгоно.
 
Хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлийн журмаар олгох
 
Тусгай зөвшөөрлийг олгохдоо Монгол улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох бодлого баримтална. Энэ үүднээс нутаг дэвсгэрийн баруун хагас буюу уртрагийн 104 дүгээр меридианаас баруун тийшэх хэсэгт  хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөж байна. 
 
Төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрөөс үзүүлж буй үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааг “нэг цонх”-ны үйлчилгээнд шилжүүлж, өргөдөл гаргах дугаарыг мэдээллийн технологийн дэвшилтэд хэлбэр болох цахимаар олгоно. Ийнхүү төрийн үйлчилгээг цахимжуулснаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах үеэр Ашигт малтмалын газарт үүсдэг байсан хэт их дараалал, хүлээлт, үүнээс үүдсэн иргэдийн уур бухимдал, чирэгдэл, хардлага бүрэн арилна гэж үзэж байна. 
 
Ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь эрдэс баялгийн салбарт баримтлах үндсэн бодлого бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөл дахин олгож эхлэхдээ хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагатай, чадвартай хуулийн этгээдэд олгох чиглэлийг баримталж ажиллана.
 
Ашигт малтмалын газар 1-р сарын 26-ны өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авч, шийдвэрлэж эхлэх ба юуны өмнө хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн хуулийн этгээд АМГ-т хүрэлцэн ирж бүртгэл хийлгэх шаардлагатай.
 
Хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтын журмаар олгох 
 
Уул уурхайн сайдын 2015 оны 01 сарын 13-ны №10 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион явуулна. Сонгон шалгаруулалтыг явуулахдаа үнээр өрсөлдүүлэх гэсэн олон улсад нийтлэг мөрддөг зарчмыг баримтлах бөгөөд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч нийт үнэлгээний 50 хүртэлх хувийн оноог авна. Харин үлдсэн 50 хувийн оноог тухайн талбайд гүйцэтгэх хайгуулын ажлын төсөл, оролцогчийн мэргэжлийн боловсон хүчний чадвар, техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан байдал зэргийг үнэлж өгнө. 
 
Сонгон шалгаруулалтын талбайн босго үнийг тогтоохдоо нэгж үнийг эрдсийн хуримтлал бүхий талбайд 2244 төг/га, тусгай зөвшөөрөл цуцлагдсан талбайд 1800 төг/га, тусгай зөвшөөрөл дуусгавар болсон талбайд 1350 төг/га байхаар тус тус тооцохоор зохицуулсан. 
 
Сонгон шалгаруулалтыг Төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар батлагдсан сонгон шалгаруулалтын комисс зохион явуулах бөгөөд сонгон шалгаруулалтыг шударга, ил тод, олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэн ажиллана.
Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэхтэй холбогдуулан Ашигт малтмалын газраас аж ахуйн нэгжид зориулсан сургалт, сурталчилан таниулах ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулна. 
 
Мөн түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох зохицуулалт, заавар, зөвлөмжийг Ашигт малтмалын газар болон тус газрын цахим хуудаснаас авч танилцаж болно. 
 
106 ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ 
ҮЕ ШАТТАЙГААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
 
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолоор “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан. 
 
Уг журмын дагуу 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 37 талбайд  4 удаагийн  сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа.  
 
Сонгон шалгаруулалтын дүнд 15 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд үүнээс 12 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарсан байна. 
 
Харин “Чойдог худаг”, “Могойт”, “Амгалант” гэсэн 3 талбайд огт санал ирүүлээгүй тул АМТХ-ийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлээд байна.
 
2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ээлжит сонгон шалгаруулалт зарласан 18 талбайн нэр бүхий 5 талбайд үнэлгээний комисс сонгон шалгаруулалтын саналыг үнэлэх ажлыг хийж байна. Харин 13 талбайд зөвхөн нэг нэг оролцогч санал ирүүлсэн тул дахин сонгон шалгаруулалт 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр зарлаад байна. Эдгээртэй хамт шинээр босго үнээ баталгаажуулсан 1 талбайд сонгон шалгаруулалт зарласан. /Хавсралт 2/
 
Шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон сонгон шалгаруулалт явуулах боломжтой гэж үзэж байгаа 88 талбайн давхцалгүй 45 талбайгаас 30 талбайд, давхцалтай 43 талбайгаас 7 талбайн давхцалыг нь арилгуулан  босго үнийг баталгаажуулан нийт 37 талбайд сонгон шалгаруулалтыг  амжилттай явуулж байна. 

Өмнөх бичлэгУул уурхайн сайд АМГ-ын үйл ажиллагаатай танилцлааДараагийн бичлэг“Эрдэс баялгийн салбар 2025-II” хэлэлцүүлэг болно

Ангиллууд

  • Мэдээ
  • Ярилцлага
  • Салбарын статистик
  • Хэвлэлийн мэдээ
  • Шуурхай штаб

Category

  • бидний тухай (2)
  • Бусад (1)
  • бүтэц (4)
  • Видео мэдээ (69)
  • Газрын тосны бүтээгдэхүүн (3)
  • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа (5)
  • Дүрэм журам (6)
  • Онцлох мэдээ (830)
  • Статистик мэдээ (76)
  • Судалгаа (3)
  • Сургалт (1)
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид (3)
  • Тэсэлгээ (5)
  • Уул уурхайн зах зээлийн үнэ (2)
  • Фото мэдээ (34)
  • Хэвлэлийн мэдээ (1,393)
  • Хэлэлцүүлэг (39)
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ (3)
  • Цаг үе, үйл явдал (1,259)
  • Шатахууны мэдээ (2)
  • Шуурхай штаб (49)
  • Ярилцлага (54)

Recent Posts

  • Б.ДАШПҮРЭВ: САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ПРАКТИКТ СУУРИЛСАН СУРГАЛТААР ЧАДАВХЖУУЛАХ НЬ ЧУХАЛ 2026-10-01
  • Мод тарих үндэсний өдөр 2026-10-01
  • Б.ДАШПҮРЭВ: ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ БҮС НУТГИЙН ХЭМЖЭЭНД ХӨГЖҮҮЛНЭ 2026-09-30
  • АҮЭБЯ, НҮБХХ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 2026-09-30
  • ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ 2026-09-29

Архив

  • October 2026
  • September 2026
  • August 2026
  • July 2026
  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025
  • September 2025
  • August 2025
  • July 2025
  • June 2025
  • May 2025
  • April 2025
  • March 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • July 2023
  • June 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • February 2020
  • January 2020
  • December 2019
  • November 2019
  • October 2019
  • September 2019
  • August 2019
  • July 2019
  • June 2019
  • May 2019
  • April 2019
  • March 2019
  • February 2019
  • January 2019
  • December 2018
  • November 2018
  • October 2018
  • September 2018
  • August 2018
  • July 2018
  • June 2018
  • May 2018
  • April 2018
  • March 2018
  • February 2018
  • January 2018
  • December 2017
  • November 2017
  • October 2017
  • September 2017
  • August 2017
  • July 2017
  • June 2017
  • May 2017
  • April 2017
  • March 2017
  • February 2017
  • January 2017
  • December 2016
  • November 2016
  • October 2016
  • September 2016
  • August 2016
  • July 2016
  • June 2016
  • May 2016
  • February 2016
  • January 2016
  • July 2015
  • June 2015
  • May 2015
  • April 2015
  • March 2015
  • February 2015
  • January 2015
  • December 2014
  • August 2014
  • May 2014
  • March 2014
  • November 2012
  • October 2012
  • March 2012

АҮЭБЯ-ны хаяг

  • Монгол улс, Улаанбаатар, Нэгдсэн Үндэстний гудамж-5/2,
    Засгийн газрын II байр
  • Утас: (51)-264155
  • Факс: (11)-318169
  • Цахим шуудан: info@mmhi.gov.mn
  • Facebook: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /Ministry of Industry and Mineral Resources/

 

Иргэд, байгууллагаас захидал, албан бичиг, өргөдөл хүлээн авах бичиг хэргийн ажилтан Н.Болормаа
Утас: 51-263506, өрөөний дугаар 102 тоот

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах ажилтан  Б.Билгүүн

Цахим шуудан: bilguun@mmhi.gov.mn

Утас: 51-264155

 

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ УТАС: 51-264379

 

Холбоо барих

    2026 © АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ