• Бидний тухай
    • САЙД
    • Эрхэм зорилго, стратеги зорилго, зорилт, тэргүүлэх чиглэл, чиг үүрэг
    • ДЭД САЙД
    • Бүтэц, зохион байгуулалт
    • ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
    • ГАЗАР, ХЭЛТЭС
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын танилцуулга
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Хүүхэд, ХБИ-ийг дэмжих үйл ажиллагаа
    • Хэлэлцүүлэг
    • Шуурхай штаб
    • Олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Албан хаагч, ажилтны ёс зүйн тухай хууль
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам, аргачлал
      • Албан тушаалын тодорхойлолт
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
      • Цалин хөлс, урамшууллын дүн
      • Хүний нөөцийн стратеги, хэрэгжилтийг хянаж үнэлэх журам
      • АҮЭБ-ийн салбарын хамтын хэлэлцээр
    • Төсөв, худалдан авах ажиллагаа
      • Төсөв
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2026 oн
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Санхүүгийн хяналт шалгалтын тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Дотоод аудитын тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Аж үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • АЖ ҮЙЛДВЭРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйлчилгээ
      • Салбарын шагнал
      • Зөвшөөрлийн цахим систем
      • Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн цахим систем
      • Салбарын хяналтын цахим систем
      • Өргөдөл, гомдлын тайлан
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
  • 11-11 төв
(51)-263506, (51)-260864
(11)-318169
info@mmhi.gov.mn
Холбоо барих
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Бидний тухай
    • САЙД
    • Эрхэм зорилго, стратеги зорилго, зорилт, тэргүүлэх чиглэл, чиг үүрэг
    • ДЭД САЙД
    • Бүтэц, зохион байгуулалт
    • ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
    • ГАЗАР, ХЭЛТЭС
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын танилцуулга
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Хүүхэд, ХБИ-ийг дэмжих үйл ажиллагаа
    • Хэлэлцүүлэг
    • Шуурхай штаб
    • Олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Албан хаагч, ажилтны ёс зүйн тухай хууль
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам, аргачлал
      • Албан тушаалын тодорхойлолт
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
      • Цалин хөлс, урамшууллын дүн
      • Хүний нөөцийн стратеги, хэрэгжилтийг хянаж үнэлэх журам
      • АҮЭБ-ийн салбарын хамтын хэлэлцээр
    • Төсөв, худалдан авах ажиллагаа
      • Төсөв
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2026 oн
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Санхүүгийн хяналт шалгалтын тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Дотоод аудитын тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Аж үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • АЖ ҮЙЛДВЭРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйлчилгээ
      • Салбарын шагнал
      • Зөвшөөрлийн цахим систем
      • Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн цахим систем
      • Салбарын хяналтын цахим систем
      • Өргөдөл, гомдлын тайлан
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
  • 11-11 төв
  • English

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ

  1. ЭХЛЭЛ /
  2. Хэлэлцүүлэг /
  3. УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ
Хэлэлцүүлэг 2021-10-13

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ

ТАНИЛЦУУЛГА

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлж боловсрууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ., …Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасан.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Ил тод хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгож, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ.” гэж заасан.

Монгол Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын 3.7.5-д “Эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор эрдэс баялгийн бирж байгуулах;” гэж, 3.7.10-т “Ашигт малтмалыг олон улсын зах зээлийн үнээр борлуулах боломжийг бүрдүүлж, эрдэс баялгийн салбараас орох орлогыг нэмэгдүүлэх  бодлогын хүрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох арга, аргачлалыг боловсронгуй болгох; “ гэж тус тус гэж заасан.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын  2021 оны А/93 дугаар тушаалаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан байгуулагдан ажилласан.  

Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх шаардлага тулгараад байна.

Сүүлийн жилүүдэд уул уурхай, олборлох салбар өндөр хурдацтай хөгжиж 2005 оноос хойш дотоодын нийт бүтээгдэхүүнд энэ салбарын эзлэх хувийн жин 20 гаруй хувьд хүрсэн. Өнөөгийн байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71[1] хувь, экспортын 94 хувийг бүрдүүлж буйн хувьд энэ салбар нь манай улсын эдийн засгийн тулгуур багана болж байна. Энэ ч агуулгаар уул уурхайн салбараас хүртэх орлогыг ил тод, хамгийн боломжит үнээр төвлөрүүлэх нь чухал юм.

Уул уурхайн бүтээгдэхүүний дотоод, гадаад зах зээлийн арилжаанд дараах хүндрэлүүд тулгарч байна. Үүнд:

Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэ, худалдааны нөхцөл, бүтээгдэхүүний чанарын талаарх мэдээлэл нээлттэй ил тод бус байдгаас үр ашигтай гэрээ хэлцэл хийх боломж муу, зардал өндөр байна.

Уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах зохион байгуулалттай зах зээл бий болоогүйн улмаас бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээлийн үнээс үлэмж доогуур байна.

Гэрээний үндсэн дээр арилжаалагдах уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ нь гэрээний үнээр тогтоогдож, хууль тогтоомжийн дагуу албан татвар, төлбөр, хураамж ногдож байна. Гэвч гэрээгээр тохирсон үнэ нь зах зээлийн ханшнаас үлэмж зөрүүтэй байдгаас уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаас олох орлогыг ихээхэн бууруулж байна.

            Бусад орны эрх зохицуулалт, туршлагыг судлах хүрээнд энэ чиглэлээр БНХАУ-ын Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн сайн туршлага, бараа, бүтээгдэхүүний биржийн чадавхтай холбоотой учирч болох бэрхшээл, түүнээс урьдчилан сэргийлэх, бараа бүтээгдэхүүнтэй холбоотой хяналт, хариуцлагын асуудлыг тодруулах, биржид дэвшилтэд механизм нэвтрүүлэх аргалчлал, зэргийг харьцуулж, цаашид Монгол Улсад хэрэгжүүлэх биржийн үйл ажиллагааг судалсан болно.

            Тухайлбал, Монгол Улсын Уул уурхайн бүтээгдэхүүний бирж нь Уул уурхайн бүтээгдэхүүнийг Америкийн Нэгдсэн улсын Чикакогийн биржийн жишгээр бэлэн бүтээгдэхүүний болон форвард гэрээ, хэлцэл арилжаа хийж туршлагатай болсны дараагаар фьючерсын худалдааг хийхээр зорьж буй бөгөөд фьючерсийн худалдаа нь зах зээл дээрх эрсдлийг бууруулах нөхцөл болох боломжтой юм. Мөн БНХАУ-ын Шанхайн металлын фьючерсийн биржийн эрх зүйн орчныг судлан, биржийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, зуучлагчдын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож брокерийн харилцааг боловсронгуй болгох хүрээнд биржийн сайн туршлагыг судалж хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

Дээр дурдсан нөхцөл шаардлагын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан төрийн нийтийн өмч болох газрын доорх баялгаас хүртэх үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний үнэлгээг олон улсын зах зээлийн жишиг үнээр үнэлэн, түүнээс хүртэх үр ашгийг нэмэгдүүлж, борлуулалт, орлогод хяналт тавих зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлага бий болж байна.

Энэхүү бирж нь төрийн өмчит компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулна.

Дээрх дурдсан болон бусад асуудлыг цогцоор шийдвэрлэх зорилгоор Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн Уул уурхайн бүтээгдэхүүний Биржийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулав.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу “Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх харилцааг нарийвчлан зохицуулах шаардлагаар анхдагч хуулийн төсөл боловсруулах бөгөөд хуулийн төсөл нь 7 бүлэгтэй байна.

Хуулийн төсөлд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн эрх зүй, зохион байгуулалтын хэлбэрийг тогтоож, бирж байгуулах асуудал болон биржийн чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог харилцааг зохицуулах, уул уурхайн бүтээгдэхүүнд суурилсан гэрээг биржийн арилжаанд оруулахаар бүртгэх, түүний стандартыг тогтоох, арилжааны төрөл, төлбөр, тооцоог гүйцэтгэх, түүний баталгааг хангах, биржийн арилжаанд оролцох эрх олгох, арилжааны ил тод, шударга байдлыг хангах, нийтэд хүргэх мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд мэдээлэл хүргэхтэй холбогдсон нарийвчилсан харилцааг дараах байдлаар тусгана. Үүнд:

Хуулийн төслийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг дараах байдлаар тусгалаа. Үүнд:

1.Хуулийн зорилт, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ, хуулийн нэр томьёоны тодорхойлолт гэсэн нийтлэг үндэслэл;

2.Биржийн зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааны зарчим, бирж байгуулах нөхцөл, шаардлага, үйл ажиллагааны дүрэм, журам;

3.Биржийн үйл ажиллагааны чиглэл, төрөл, биржийн арилжааны нөхцөл, журам, түүний зохион байгуулалт;

4.Биржийн үйл ажиллагаанд оролцох төрийн байгууллагын эрх хэмжээг тодорхойлно;

5.Биржийн арилжаанд оролцогчийн эрх, үүрэг, хориглох зүйлийг тодорхойлно;

6.Биржийн үйл ажиллагаанд тавих хяналт;

            7.Биржийн үйл ажиллагаатай холбоотой маргаан шийдвэрлэх, хууль тогтоомж, зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, хууль хүчин төгөлдөр болох.

Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах эрх зүйн орчин бүрдэж, улмаар уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчийг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдах, улмаар Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, борлуулалтын хэмжээ ил тод болсноор арилжаанаас тооцох татвар хураамжийг үндэслэлтэй тогтоох нөхцөл бүрдэж улсын төсвийн орлого нэмэгдэнэ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээний үүргийн хэрэгжилт баталгаатай болж арилжаанд оролцогчдын эрсдэл буурах, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болох ач холбогдолтой.

Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдсанаар биржийн арилжааны төлбөр тооцоо Монгол Улсын банк санхүүгийн байгууллагаар дамжин хийгдэж, гадаад валютын орлого нэмэгдэж, ханш тогтворжих, таатай нөхцөл бүрдэнэ.

Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний чанар олон улсын стандартын түвшинд хүрч сайжрах бөгөөд үүнийг дагаад техник, технологийн шинэчлэл хийгдэх, шинээр ажлын байр бий болох нөхцөл бүрдэнэ. Мөн биржийг дагалдан арилжааны зуучлагч, тээвэр логистик, баталгаат агуулах, даатгал зэрэг цогц үйлчилгээ бий болох юм. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний зохион байгуулалттай зах зээлийн найдвартай, тогтвортой ажиллагааг дэмжихийн зэрэгцээ татварын суурийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Нөгөө талаас биржийн арилжааг амжилттай явуулах зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний гарал үүсэл, ангилал, кодчилол, чанарын шаардлага зэргийг нарийн тогтоох, улмаар биржийн ажиллагааг хангах техник, технологи, хүний нөөцийн чадавхийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна.

Энэхүү хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц болон бусад тогтоомжтой нийцүүлж боловсруулна.  

Хуулийн төсөлтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулна.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙ ЯАМ

scanҮзэл-баримтлал2021-08-09-1Download

 

Бирж-хуулийн-төсөлDownload

                   ТӨСӨЛ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны … дүгээр                                                                                     Улаанбаатар

сарын … -ны өдөр                                                                                                  хот

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд доор дурдсан 47.2.4 дэх заалт нэмсүгэй:

“47.2.4.энэ хуулийн 47.2.1, 47.2.2, 47.2.3-т заасныг үл харгалзан бүтээгдэхүүнийг уул уурхайн биржээр дамжуулан борлуулсан бол биржээр арилжаалсан үнийг үндэслэн.”

2 дугаар зүйл. Энэ хуулийг Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


Гарын үсэг

ТӨСӨЛ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны … дүгээр                                                                                      Улаанбаатар

сарын … -ны өдөр                                                                                                 хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Зөрчлийн тухай хуулийн Арван нэгдүгээр бүлэгт доор дурдсан агуулгатай 11.33  дугаар зүйл нэмсүгэй:

“11.33 Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль зөрчих

1.Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд оролцох суудлын эрх бүхий арилжааны зуучлагч нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан бол хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагч нь өөрийн харилцагчийн тухайн үйлчилгээнд хамаарах бүтээгдэхүүн болон мөнгөн хөрөнгийн бэлэн байдлыг хангаж чадаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэгч болон биржийн арилжааны оролцогчид нь хуульд заасан мэдээллийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, тэдгээрийн хянан шалгагчид саадгүй, бүрэн гүйцэт, үнэн зөв гаргаж өгөөгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэгч, түүний удирдлага, холбогдох этгээд болон эрх бүхий албан тушаалтан, ажилтан нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, тэдгээрийн хянан шалгагчийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлөөр хангаагүй бол гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэгч нь хуульд заасан шаардлага, эрх үүргээ хангаж ажиллаагүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагч нь бүртгэлээс хасагдсан тохиолдолд харилцагчид нэн даруй мэдэгдээгүйгээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсан өдрөөс  эхлэн дагаж мөрдөнө.


Гарын үсэг

ТӨСӨЛ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны … дүгээр                                                                                     Улаанбаатар

сарын … -ны өдөр                                                                                                 хот

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.18 дахь заалтын “11.30,” гэсний дараа, 6.19 дэх заалтын “11.32” гэсний дараа “, 11.33” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсан өдрөөс  эхлэн дагаж мөрдөнө.


Гарын үсэг

          ТӨСӨЛ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны … дүгээр                                                                                      Улаанбаатар

сарын … -ны өдөр                                                                                                хот

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулга бүхий 6.2.8 дахь заалт нэмсүгэй:

“6.2.8.уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааны чиглэлээр Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсан өдрөөс  эхлэн дагаж мөрдөнө.


Гарын үсэг

[LD1] [LD2] 


 [LD1]тусгай зөвшөөрөл олгохгү тул тэмдэгт хэрэггүй байх. ганцхан хуулийн этгээд гүйцэтгэх болохоор

 [LD2]Гаалийн хуульд хуульд заасан бусад бүрэн эрхийн асуудал тусгагдсан тул энд давхардуулан бичих шаардлагагүй.

Loading

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Өмнөх бичлэгБНХАУ-ТАЙ ХӨГЖҮҮЛЭХ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛААДараагийн бичлэгҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

АҮЭБЯ-ны хаяг

  • Монгол улс, Улаанбаатар, Нэгдсэн Үндэстний гудамж-5/2,
    Засгийн газрын II байр
  • Утас: (51)-264155
  • Факс: (11)-318169
  • Цахим шуудан: info@mmhi.gov.mn
  • Facebook: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /Ministry of Industry and Mineral Resources/

 

Иргэд, байгууллагаас захидал, албан бичиг, өргөдөл хүлээн авах бичиг хэргийн ажилтан Н.Болормаа
Утас: 51-263506, өрөөний дугаар 102 тоот

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах ажилтан  Б.Билгүүн

Цахим шуудан: bilguun@mmhi.gov.mn

Утас: 51-264155

 

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ УТАС: 51-264379

 

Холбоо барих

    2026 © АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ