• Бидний тухай
    • САЙД
    • Эрхэм зорилго, стратеги зорилго, зорилт, тэргүүлэх чиглэл, чиг үүрэг
    • ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
    • Бүтэц, зохион байгуулалт
    • ГАЗАР, ХЭЛТЭС
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын танилцуулга
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Хүүхэд, ХБИ-ийг дэмжих үйл ажиллагаа
    • Хэлэлцүүлэг
    • Шуурхай штаб
    • Олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Албан хаагч, ажилтны ёс зүйн тухай хууль
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам, аргачлал
      • Албан тушаалын тодорхойлолт
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
      • Цалин хөлс, урамшууллын дүн
      • Хүний нөөцийн стратеги, хэрэгжилтийг хянаж үнэлэх журам
      • АҮЭБ-ийн салбарын хамтын хэлэлцээр
    • Төсөв, худалдан авах ажиллагаа
      • Төсөв
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2026 oн
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Санхүүгийн хяналт шалгалтын тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Дотоод аудитын тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Аж үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • АЖ ҮЙЛДВЭРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйлчилгээ
      • Салбарын шагнал
      • Зөвшөөрлийн цахим систем
      • Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн цахим систем
      • Салбарын хяналтын цахим систем
      • Өргөдөл, гомдлын тайлан
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
  • 11-11 төв
(51)-263506, (51)-260864
(11)-318169
info@mmhi.gov.mn
Холбоо барих
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Бидний тухай
    • САЙД
    • Эрхэм зорилго, стратеги зорилго, зорилт, тэргүүлэх чиглэл, чиг үүрэг
    • ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
    • Бүтэц, зохион байгуулалт
    • ГАЗАР, ХЭЛТЭС
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын танилцуулга
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Хүүхэд, ХБИ-ийг дэмжих үйл ажиллагаа
    • Хэлэлцүүлэг
    • Шуурхай штаб
    • Олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Албан хаагч, ажилтны ёс зүйн тухай хууль
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам, аргачлал
      • Албан тушаалын тодорхойлолт
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
      • Цалин хөлс, урамшууллын дүн
      • Хүний нөөцийн стратеги, хэрэгжилтийг хянаж үнэлэх журам
      • АҮЭБ-ийн салбарын хамтын хэлэлцээр
    • Төсөв, худалдан авах ажиллагаа
      • Төсөв
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2026 oн
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Санхүүгийн хяналт шалгалтын тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Дотоод аудитын тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Аж үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • АЖ ҮЙЛДВЭРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйлчилгээ
      • Салбарын шагнал
      • Зөвшөөрлийн цахим систем
      • Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн цахим систем
      • Салбарын хяналтын цахим систем
      • Өргөдөл, гомдлын тайлан
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
  • 11-11 төв
  • English
  1. ЭХЛЭЛ /
  2. Цаг үе, үйл явдал /
  3. ЭМГЭНЭЛ
ЭМГЭНЭЛ
Цаг үе, үйл явдал 2019-05-31

ЭМГЭНЭЛ

Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Академич, Алдарт геологич, Геологи-минералогийн шинжлэх ухааны доктор,профессор Ононгийн ТӨМӨРТОГОО

/1939-2019/

 

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Геологийн шинжлэх ухааны манлай эрдэмтэн, академич Ононгийн Төмөртогоо 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монголын шинжлэх ухаанд болон геологийн салбарын байгууллагууд, геологич, судлаач нарт хүнд гарз тохиолоо.

 

Хиад боржигон овогт Ононгийн Төмөртогоо нь 1939 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төржээ. Тэрээр 1963 онд Москвагийн Геологи-хайгуулын дээд сургуулийг төгсөжажлынхаа гарааг МУИС-ийн геологийн салбарт багшаар эхэлж, ШУА-ийн Геологийн хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга,Геологи, эрдэс баялгийн хүрээлэнд захирал, захирлын зөвлөх, Палеонтологи, геологийн хүрээлэнд захирлын зөвлөх зэрэг албыг хашиж байснаас гадна Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн гишүүн, ШУА-ийн Геологи-газарзүйн салбарын Бага чуулганы дарга, тус Академийн дэргэдэх Геологи-газарзүйн ухаанаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, Геологи-минералогийн ухаанаар боловсролын докторын (Ph.D) зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, ШУА-ийн Геологи, эрдэс баялгийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн дарга, Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, УУХҮЯ, АМГТГ-ын дэргэдэх Эрдэс баялгийн зөвлөлийн гишүүн, Монголын геологийн холбооны тэргүүлэгч гишүүнээр тус тус сонгогдон үр бүтээлтэй ажиллаж байлаа.

 

            Академич О.Төмөртогоо Монголын Геологи судлалыг төлөвшүүлэн хөгжүүлэх үйлсэд 55 жилийн нөр их хөдөлмөрөө зориулсан эрдэмтэн-геологич бөгөөд Монгол орны геологи, тектоник, геодинамик, геологийн зурагзүйн чиглэлүүдээр судалгааны ажил гүйцэтгэж, нийтдээ 200 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвисны дотор 37ганц сэдэвт бүтээл,161эрдэм шинжилгээний өгүүлэл,17 бүс нутгийн геологийн зургийг үйлдвэрлэл, практикт шилжүүлж, эрдэм шинжилгээний болон үйлдвэрлэлийн 18 тайланг хамтран зохиолцож, ном 10, Үндэсний атлас 2, Монгол-Зөвлөлтийн Геологийн хамтарсан экспедицийн цуврал бүтээл 57 тус тус редакторласанМонгол Улсын Геологийн шинжлэх ухаан болон Геологийн салбарын тэргүүлэх эрдэмтэн, нэрт геологич юм.

 

О.Төмөртогоо 1970-1992 онуудад хэвлэгдсэн Монголын Тектоник, Мезо-кайнозойн тектоник, Геологийн формацын 1:1500000-ын масштабын зургууд, Умард Монголын ба Хангайн геологийн 1:500000-ын масштабын зургууд болон 1990 онд хэвлэгдсэн БНМАУ-ын Үндэсний Атласын Геологи, Тектоникийн зургуудыг тус тус зохиолцсоноос гадна 1999 онд Монгол Улсын Геологийн анхны 1:1000000-ын масштабын зургийг удирдан зохиож, 2002 онд Монгол Улсын Тектоникийн анхны 1:1000000-ын масштабын зургийг дагнан зохиосон нь Монголын геологи судлалын ХХ зууны томоохон ололт төдийгүй Монгол Улсын геологийн мэдээллийн нэгдсэн санг баяжуулсан юм. Тэрээр 1979 онд ЗХУ-д хэвлэгдсэн “Умард Евразийн тектоникийн зураг”, 1997 онд БНХАУ-д хэвлэгдсэн “Хятад болон зэргэлдээх орнуудын тектоникийн зураг”, 2002 онд Америкийн геологийн албанаас хэвлүүлсэн “Зүүнхойд Азийн геодинамикийн зураг”, 2008 онд Азийн 5 орны геологийн албадаас хэвлүүлсэн “Төв Азийн геологийн зургуудын атлас”, Олон Улсын геологийн холбооноос 2013 онд хэвлүүлсэн “Ази тивийн геологийн зураг” зэрэг олон улсын чанартай зурагзүйн синтез бүтээлүүдийг хамтран туурвиж Ази тивийн геологийн мэдээллийн санг баяжуулахад хувь нэмрээ оруулсан.

 

О.Төмөртогоо 1970-аад онуудад дэлхийн геологийн шинжлэх ухаанд шинээр дэвшигдсэн Плейттектоникийн онол болон геодинамикийн судалгааны шинэлэг аргазүйг Монголын геологийн судалгаанд нэвтрүүлэхэд манлайлах үүрэг гүйцэтгэсэн ба ОХУ, Болгар, Чех, Румын, БНХАУ, БНСУ, АНУ, Япон зэрэг гадаадын орнуудад зохиогдсон олон улсын симпозиум, эрдэм шинжилгээний бага хурал, хээрийн геологийн экскурсэд удаа дараалан оролцон Монголын геологи судлалын ололтыг сурталчилж, Олон Улсын геологийн конгрессын 3 удаагын чуулганд төлөөлөгчөөр оролцсоноос гадна өөрийн оронд 6 удаа олон улсын геологийн симпозиум-хээрийн экскурсийг амжилттай зохион байгуулсан юм.

 

О.Төмөртогоо 1967-1990 онуудад ажилласан ШУА-ийн Монгол-Зөвлөлтийн геологийн хамтарсан экспедицийн болон 1979-1990 онуудад “Интеркосмос” Хөтөлбөрийн геологийн ажлын хэсгийн үйл ажиллагаанд, түүнчлэн Олон Улсын геологийн холбоо, ЮНЕСКО-гоос хамтран дэвшүүлсэн урт хугацааны “Олон Улсын геологийн харьцуулалтын хөтөлбөр”-ийн 5 төсөл, 1996 оноос хойш Америкийн геологийн албанаас болон БНХАУ, ОХУ, Монгол, БНСУ, Казахстаны геологийн албадуудаас дэвшүүлж хэрэгжүүлсэн геологи-ашигт малтмалын судалгааны 3 томоохон төслийн Монголын судлаачдын багуудыг тэргүүлж ажилласан.

 

О.Төмөртогоо 1966, 1997 онуудад ШУА-ийн Геологийн болон Геологи, эрдэс баялгийн хүрээлэнгүүдийг тус тус үүсгэн байгуулж удирдах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл хэрэгт идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн төдийгүй МУИС, ШУТИС зэрэг их сургуулиудад “Геологийн зураглал”, “Стрүктүрийн геологи”, “Геотектоник”, “Региональ геологи” зэрэг голлох мэргэжлийн хичээлүүдийг зааж, “Монголын геологи”, “Геодинамик”-ийн тусгай курс лекцүүдийг уншиж олон арван геологич инженер, бакалаврыг бэлтгэлцсэн хүндэт сурган хүмүүжүүлэгч байсан.

О.Төмөртогоо өөрийн олон талт судалгааны үр дүнг геологийн үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэхэд байнга анхаарч ирсэн бөгөөд 1998 оноос хойш ШУА, салбарын яам, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг төр, засгийн байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрээр 1997 оноос хойш Эрдэс баялгийн зөвлөлийн гишүүн, Монголын Стратиграфийн комиссын гишүүнээр, 2004 оноос хойш  Монгол Улсын геологийн 1:200000-ын масштабын иж бүрдэл зургийг зохиох “УГЗ-200” төслийн Редакцийн зөвлөлийн даргаар тус тус үр бүтээлтэй ажиллаж ирсэн ба 2012 онд Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газруудаас хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улс, БНХАУ-ын хилийн бүсүүдийн геологийн иж бүрдэл зургийг зохиох төсөл”-ийн геологи, тектоникийн зургуудыг зохиолцсоноос гадна 2018 онд УУХҮЯамны захиалгат төслөөр “Геологийн судалгааны төв”(ТӨҮГ)-ийн судлаачдын багийн зохиосон “Монгол Улсын геологийн анхны 1:500000-ын масштабын зураг”-ийг редакторлаж УУХҮЯамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан.

 

О.Төмөртогоогийн хөдөлмөрийн бүтээл, зүтгэлийг Монгол Улсын төр, засаг, ШУА-иас өндөр үнэлж түүнийг Алтан гадас одон (1996 он), Ардын Хувьсгалын болон Их Монгол Улс байгуулагдсаны ойн медалиудаар шагнаж, улмаар түүнд 1973 онд ШУА-ийн шагнал, 1980 онд Тэргүүний геологич цол, 1991 онд Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн (академич) цол, 1999 онд Профессор цол, Шинжлэх ухааны тэргүүүний ажилтан цол болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хүндэт профессор цол, 2000 онд Гэгээрлийн яамны шилдэг бүтээлийн тэргүүн шагнал, 2007 онд ШУА-ийн шилдэг бүтээлд олгодог Алтан медаль, 2012 онд геологийн салбарын мэргэжлийн холбоодын анхны “Алдарт геологич” медаль, өргөмжлөл, 2012 онд ШУА-ийн “Хубилай хаан” алтан медалиар тус тус шагнаж, улмаар 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн цол” хүртээсэнюм.

 

Монголын Геологи судлалд академич О.Төмөртогоогийн оруулсан гол хувь нэмрүүдийг тоймлон дурдвал:

1. Дэлхийн геологийн шинжлэх ухааны ХХ зууны гол ололт болох Плейттектоникийн онол болон түүнд суурилсан Террейний анализын ба Тохоост-атриат бүсийн стрүктүр-геологийн судалгааны аргачлалуудыг Монголын геологи судлалд амжилттай нэвтрүүлсэн;

2. Монгол орны янзбүрийн бүс нутгуудад тархалттай10 гаруй офиолит эвшлийн бүрэн зүсэлтүүдийг нээн судалж, тэдгээрийн үндсэн дээр Монгол орны атриат мужууд эртний Палео-Азийн, Монгол-Агнуурын болон Палеотетис далайнуудын царцдас эх газрын царцдаст аажмаар шилжих явцад дэс дараалж үүссэн зүй тогтлуудыг илрүүлж Монголын төдийгүй Төв Азийн геологи судлалд ч өөрийн хувь нэмрийг оруулсан;

3. Монгол орны эртний хурдасын давхрагазүйн ангиллуудыг боловсруулж, геологийн зургуудыг шинэчилж, Монгол орны Атриат мужуудын тектоникийн мужлалтыг шинээр боловсруулж олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн;

4. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн геологи, тектоникийн 1:1000000-ын болон 1:500000-ын ба 1:200000-ын масштабуудын зургуудыг зохиох, редакторлах  ажлыг амжилттай удирдаж Монголын геологийн зурагзүйн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэсэн;

5. Үндэсний геологичдыг сурган хүмүүжүүлэх, Монголын Геологи судлалыг хөгжүүлэх чиглэлд ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Японы шинжлэх ухааны байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын төслүүдийн шугамаар Монголын Геологи судлалын ололтыг олон улсад сурталчлах зэрэг амжилтууд гаргасан.

 

Академич О.Төмөртогоо нь Олон улсын болон Монголын геологийн шинжлэх ухааны салбарт ухамсарт амьдралаа зориулан өөрийн биеийг элээлээ. Түүний алдар гавьяа, удирдан зохион байгуулах өндөр ур чадвар, үнэнч шударга, эгэл даруу, нөхөрсөг гэгээн дүр бидний сэтгэл, зүрхэнд үүрд мөнхрөн үлдэж, түүний геологийн салбарт оруулсан олон зуун бүтээлүүд нь Олон Улсын болон Монголын геологийн шинжлэх ухаанд ач холбогдолоо алдахгүй дурсагдан үлдэж, шинэчлэгдэн баяжигдаж, шинэ бүтээлүүдийн эхлэл болж үлдэнэ гэдэгт бид итгэл төгс байна.

 

Талийгаачийн хань, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.

 

Ум сайн амгалан болтугай

 

 

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

Өмнөх бичлэгАж ахуйн нэгжүүдийн анхааралдДараагийн бичлэгД.Сумъяабазар “Росгеологи” хамтарсан нийгэмлэгийн ерөнхий захирлыг хүлээн авч уулзав

Ангиллууд

  • Мэдээ
  • Ярилцлага
  • Салбарын статистик
  • Хэвлэлийн мэдээ
  • Шуурхай штаб

Category

  • бидний тухай (2)
  • Бусад (1)
  • бүтэц (4)
  • Видео мэдээ (69)
  • Газрын тосны бүтээгдэхүүн (3)
  • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа (5)
  • Дүрэм журам (6)
  • Онцлох мэдээ (828)
  • Статистик мэдээ (76)
  • Судалгаа (3)
  • Сургалт (1)
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид (3)
  • Тэсэлгээ (5)
  • Уул уурхайн зах зээлийн үнэ (2)
  • Фото мэдээ (33)
  • Хэвлэлийн мэдээ (1,393)
  • Хэлэлцүүлэг (39)
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ (3)
  • Цаг үе, үйл явдал (1,259)
  • Шатахууны мэдээ (2)
  • Шуурхай штаб (49)
  • Ярилцлага (54)

Recent Posts

  • Б.ДАШПҮРЭВ: ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ БҮС НУТГИЙН ХЭМЖЭЭНД ХӨГЖҮҮЛНЭ 2026-09-30
  • АҮЭБЯ, НҮБХХ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 2026-09-30
  • ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ 2026-09-29
  • АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ: ШАТАХУУНЫ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТОГТВОРЖУУЛАХ, ИМПОРТЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026-09-28
  • АҮЭБЯ-НЫ ТНБД Б.ДАШПҮРЭВ САЛБАРЫН АЖЛУУДЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ 2026-09-28

Архив

  • September 2026
  • August 2026
  • July 2026
  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025
  • September 2025
  • August 2025
  • July 2025
  • June 2025
  • May 2025
  • April 2025
  • March 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • July 2023
  • June 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • February 2020
  • January 2020
  • December 2019
  • November 2019
  • October 2019
  • September 2019
  • August 2019
  • July 2019
  • June 2019
  • May 2019
  • April 2019
  • March 2019
  • February 2019
  • January 2019
  • December 2018
  • November 2018
  • October 2018
  • September 2018
  • August 2018
  • July 2018
  • June 2018
  • May 2018
  • April 2018
  • March 2018
  • February 2018
  • January 2018
  • December 2017
  • November 2017
  • October 2017
  • September 2017
  • August 2017
  • July 2017
  • June 2017
  • May 2017
  • April 2017
  • March 2017
  • February 2017
  • January 2017
  • December 2016
  • November 2016
  • October 2016
  • September 2016
  • August 2016
  • July 2016
  • June 2016
  • May 2016
  • February 2016
  • January 2016
  • July 2015
  • June 2015
  • May 2015
  • April 2015
  • March 2015
  • February 2015
  • January 2015
  • December 2014
  • August 2014
  • May 2014
  • March 2014
  • November 2012
  • October 2012
  • March 2012

АҮЭБЯ-ны хаяг

  • Монгол улс, Улаанбаатар, Нэгдсэн Үндэстний гудамж-5/2,
    Засгийн газрын II байр
  • Утас: (51)-264155
  • Факс: (11)-318169
  • Цахим шуудан: info@mmhi.gov.mn
  • Facebook: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /Ministry of Industry and Mineral Resources/

 

Иргэд, байгууллагаас захидал, албан бичиг, өргөдөл хүлээн авах бичиг хэргийн ажилтан Н.Болормаа
Утас: 51-263506, өрөөний дугаар 102 тоот

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах ажилтан  Б.Билгүүн

Цахим шуудан: bilguun@mmhi.gov.mn

Утас: 51-264155

 

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ УТАС: 51-264379

 

Холбоо барих

    2026 © АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ