• Бидний тухай
    • САЙД
    • Эрхэм зорилго, стратеги зорилго, зорилт, тэргүүлэх чиглэл, чиг үүрэг
    • ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
    • Бүтэц, зохион байгуулалт
    • ГАЗАР, ХЭЛТЭС
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын танилцуулга
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Хүүхэд, ХБИ-ийг дэмжих үйл ажиллагаа
    • Хэлэлцүүлэг
    • Шуурхай штаб
    • Олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Албан хаагч, ажилтны ёс зүйн тухай хууль
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам, аргачлал
      • Албан тушаалын тодорхойлолт
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
      • Цалин хөлс, урамшууллын дүн
      • Хүний нөөцийн стратеги, хэрэгжилтийг хянаж үнэлэх журам
      • АҮЭБ-ийн салбарын хамтын хэлэлцээр
    • Төсөв, худалдан авах ажиллагаа
      • Төсөв
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2026 oн
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Санхүүгийн хяналт шалгалтын тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Дотоод аудитын тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Аж үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • АЖ ҮЙЛДВЭРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйлчилгээ
      • Салбарын шагнал
      • Зөвшөөрлийн цахим систем
      • Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн цахим систем
      • Салбарын хяналтын цахим систем
      • Өргөдөл, гомдлын тайлан
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
  • 11-11 төв
(51)-263506, (51)-260864
(11)-318169
info@mmhi.gov.mn
Холбоо барих
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Бидний тухай
    • САЙД
    • Эрхэм зорилго, стратеги зорилго, зорилт, тэргүүлэх чиглэл, чиг үүрэг
    • ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
    • Бүтэц, зохион байгуулалт
    • ГАЗАР, ХЭЛТЭС
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын танилцуулга
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Хүүхэд, ХБИ-ийг дэмжих үйл ажиллагаа
    • Хэлэлцүүлэг
    • Шуурхай штаб
    • Олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Албан хаагч, ажилтны ёс зүйн тухай хууль
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам, аргачлал
      • Албан тушаалын тодорхойлолт
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
      • Цалин хөлс, урамшууллын дүн
      • Хүний нөөцийн стратеги, хэрэгжилтийг хянаж үнэлэх журам
      • АҮЭБ-ийн салбарын хамтын хэлэлцээр
    • Төсөв, худалдан авах ажиллагаа
      • Төсөв
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2026 oн
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Санхүүгийн хяналт шалгалтын тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Дотоод аудитын тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Аж үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • АЖ ҮЙЛДВЭРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйлчилгээ
      • Салбарын шагнал
      • Зөвшөөрлийн цахим систем
      • Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн цахим систем
      • Салбарын хяналтын цахим систем
      • Өргөдөл, гомдлын тайлан
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
  • 11-11 төв
  • English
  1. ЭХЛЭЛ /
  2. Цаг үе, үйл явдал /
  3. Монголын уул уурхай: Өчигдөр, өнөөдөр, маргааш
Монголын уул уурхай: Өчигдөр, өнөөдөр, маргааш
Цаг үе, үйл явдал 2017-05-21

Монголын уул уурхай: Өчигдөр, өнөөдөр, маргааш

Уул уурхайг шинэ хандлагаар харъя

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд бүх аймгийг хамруулсан дөрвөн чуулган зохион байгуулахаар төлөвлөсний эхнийх нь Орхон аймгийн төв Эрдэнэт хотод болж өндөрлөлөө. Төлөөлөгчид салбарынхаа өчигдөрийг дүгнэж, өнөөдрийг ярилцаж, маргаашийг төлөвлөхөөр цугласан аж.

Төвийн бүсийн чуулга уулзалтыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Эрдэнэт үйлдвэр ХХК хамтран зохион байгуулж, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв, Архангай, Өвөрхангай аймгуудын удирдлага, төлөөлөгчид, уурхайчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн болон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, БОАЖЯ, ЭХЯ, ЗТХЯ, ТЕГ, МХЕГ-ын холбогдох албаны хүмүүс оролцов.

Чуулганд оролцогчдод Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэндчилгээ илгээж, амжилт хүссэнийг нээлтийн эхэнд сонордуулав. Ерөнхий сайд “Монгол улсын уул уурхайн салбар бол манай орны эдийн засгийн тулгуур хүч, бид түүхий эдээ экспортлогч орноос  үйлдвэрлэгч орон болж хөгжих нь нэн тэргүүний зорилт” гэдгийг онцлон тэмдэглэжээ. Дараа нь чуулганыг зохион байгуулагч УУХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар баяр хүргэж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ. 

 

УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал: 

Манай салбарын хамт олон түүхт ойгоо амжилт, бүтээлээр дүүрэн угтаж байна. Улс орны эдийн засагт уул уурхайн салбар чухал үүрэг гүйцэтгэж, экспортын 86 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 71 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг тус салбар дангаараа бүрдүүлж байна.

    

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн:

Бид салбарынхаа 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулах дөрвөн чуулганаараа уул уурхайн салбарынхаа талаар ард иргэдээсээ эхлээд төр засагтаа хүртэл үнэн зөв, тэгш мэдээлэлтэй болгож, салбараа шинэ хандлагаар харуулахыг чухалчилж байгаа юм. Энэ утгаараа салбарынхаа өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар цэгцтэй, нэг мөр ойлголттой болгоход чиглэх учиртай.

      

УИХ-ын гишүүн А.Ундраа:

Монголын уул уурхайн салбар хөгжиж байна. Налайхад хүрзээр эхэлсэн энэ салбар өнөөдөр Эрдэнэт, Оюутолгой зэрэг дэлхийн хэмжээний компаниудыг бий болгож, гүний уурхайн алсын зайны роботик, cave mining technology ашиглаж байна. Түүхгүйгээр ирээдүй гэж байхгүй. Түүхээрээ бахархах нэг хэрэг боловч ирээдүйг бүтээх нь өөр хэрэг юм. Одоо уул уурхайн салбарт шинэ үе, шинэ хандлага хэрэгтэй байна. Товчхондоо бол хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх хэрэгтэй. Ийм зорилгоор бидний хэсэг хууль тогтоогчид “Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг” байгуулсан.

  

УУХҮЯ-ны газрын дарга Ж.Ганбаатар:

Манай яам геологийн судалгаа, хайгуулын ажлын хэмжээг нэмэх замаар эрдэс, баялагийн нөөцийг өсгөх, уул уурхай, газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх, томоохон төслүүдийг ашиглалтад оруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баримтлан ажиллаж байна. 2017 оны I улирлын байдлаар салбарын хэмжээнд 11.7 сая тн нүүрс, 322.3 мян.тн зэсийн баяжмал, 1.4 мян.тн молибдений баяжмал, 2.0 тн алт, 39.6 мян.тн хайлуур жонш үйлдвэрлэж, өнгөрсөн оныхоос алт 13.6 хувь, молибдений баяжмал 23.5 хувь, жоншны баяжмал 30.4 хувь, нүүрс 2.2 дахин, төмрийн хүдэр 4 дахин өсч, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 2 их наяд төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна.

 

Нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн А.Ундраа “Хариуцлагатай уул уурхай: Шинэ үе-Шинэ хандлага”, УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар “Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьж, дээрх сэдвүүдээр асуулт, хариулт өрнүүллээ. Чуулганы эхний нэгдсэн хуралдааныг Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн ерөнхийлөгч Д.Цогбаатар удирдав. 

Уул уурхайн салбарын эрхзүйн орчин

Төвийн бүсийн чуулганы нэг салбар хуралдаан “Уул уурхайн салбарын эрхзүйн орчин” сэдвээр өрнөв.

Хөрөнгө оруулалт татах чадварыг үнэлдэг “Фрейзер” индексээр Монгол Улс 2016 онд 120 орчим орноос 31 дүгээрт жагсжээ. Манай улсыг хойш чангаадаг гол үзүүлэлтүүдийн эхэнд хууль, эрхзүйн орчны тогтворгүй байдал ордог байна.

Уул уурхайн салбарын харилцааг бүхэлд нь 30-аад хууль зохицуулж байгаагаас гол баримт бичиг нь Ашигт малтмалын тухай хууль. Гэвч тус хууль тусгай зөвшөөрөлтэй холбогдох харилцааг зохицуулахад хэт төвлөрөөд түүнийг даган үүсэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, олборлолт, баяжуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, уурхайн удирдлага зохион байгуулалт, нөхөн сэргээлт, хаалттай холбогдох харилцааг зохицуулж чадаагүй нь эргээд олон нийтийн дунд уул уурхайн салбарт итгэх итгэлийг бууруулж, цаашилбал энэ салбарын нэр хүндийг дордуулсан гэж уул уурхайн салбарынхан үзэж байна. Тиймээс шинээр боловсруулж буй Уул уурхайн тухай хуульд төлөөлөгчдийн санал, зөвлөмжийг тусгах нь энэ чуулганы нэгэн зорилго болохыг УУХҮЯ-ны ахлах мэргэжилтан Ч.Цогтбаатар онцлов.

Уул уурхайн тухай хуультай болсноор хүрээлэн буй орчин дахь сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд барьж, нийгэмд хариуцлагатай уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд нэг алхам урагшилна гэдэгт салбарынхан итгэлтэй байна.

Салбар хуралдаанд УИХ-ын гишүүн А.Ундраа, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Сэлэнгэ, Өвөрхангай аймгуудын Засаг дарга болон “Сентерра гоулд Монголиа”, “Монголчехметалл” компанийн удирдлагууд оролцож, УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар чиглүүлэв.

Хүнд үйлдвэрийн хөгжлийн гарц

Салбар хуралдааныг УУХҮЯ-ны Хэлтсийн дарга Ж.Мөнхбаяр удирдаж, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Хүнд үйлдвэрийн хөгжлийн чиглэл” сэдвээр илтгэл тавив. Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн дэд захирал К.Энхчулуун төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор төслөө танилцуулж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр үйлдвэрийнхээ хөгжлийн концепцийг бүс болон орон нутгийнхаа хөгжилтэй хэрхэн уялдуулж байгаагаа танилцууллаа.

Салбарын яамны зүгээс Дархан-Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолбор байгуулах, Нүүрснээс нийлэг байгалийн хий гаргах, Зэс болон Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаагаа танилцууллаа. Энэ дөрвөн төсөл хэрэгжих хугацаанд манай улсын эдийн засагт зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирж, 8000 орчим ажлын байр бий болох тооцоог УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Баатарсүх онцлов. Дээрх дөрвөн төслийн хүрээнд өнгөрөгч нэгдүгээр сард Монгол Улсад анхны давтах аргын технологитой, орчин үеийн тэргүүлэх технологид суурилсан бүрэн автомат удирдлага, хяналтын системтэй ган бөмбөлгийн үйлдвэрийг нээсэн бол энэ сард жилд 725 сая м.куб нийлэг байгалийн хий, 300 мянган тонн өндөр чанарын авто бензин үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн ТЭЗҮ-г хүлээн авснаа дуулгалаа. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар Энэтхэгийн Засгийн газартай хэлэлцээр хийж, “Экспорт-импорт”банкны тусламжаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Сайншандад байгуулахаар шийдвэрлээд байгаа билээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Хүнд үйлдвэрийн зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай төслүүдийг тодорхойлж, төмөр зам, эрчим хүч, усны асуудлыг нь нэг мөр шийдвэрлээд явах хэрэгтэй байна. Бид хичнээн баялагтай байгаад дэд бүтэцгүй бол хоосон овоолго болдогийг харлаа. Энэ салбарын том төслүүд удаашралтай яваа нь хэт улстөржилттэй холбоотой” гэлээ.

Уул уурхай салбар ба орон нутгийн хамтын ажиллагаа

Уул уурхайн салбар нэг талаас илрүүлсэн баялагаа олборлож, экспортоо нэмэгдүүлэх замаар эдийн засгаа тэтгэх зорилго, нөгөө талаас байгаль орчноо унаган төрхөөр нь хадгалж, эрүүл аюулгүй орчинд аж төрөх иргэд, олон түмний сонирхолын зааг дээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тиймээс төрийн байгууллагаас авах тусгай зөвшөөрлийн зэрэгцээ орон нутгийн иргэд, удирдлагаас авах нийгмийн лиценз уул уурхайн салбарын үйл ажиллагаанд чухал нөлөөтэй.

Салбар хуралдаанд илтгэгчээр оролцсон Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат “Уул уурхайн үйлдвэрлэлийн татвараас орон нутгийн хөгжлийн санд төвлөрдөг байсан хөрөнгийн хэмжээг бууруулснаас иргэд, ялангуяа баг, сумын иргэдийн хурал уул уурхайн компаниудтай хамтран ажиллах сонирхолгүй болсон” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Эдийн засгийн нөхцлөөс шалтгаалж, АМНАТ-аас суманд үлддэг 10, аймагт үлддэг 20 хувийг орон нутагт үлдээхээ больж, Сангийн яам шууд татчихаад байгаа. Уг нь энэ мөнгө уул уурхай болон орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн хөшүүрэг болж байсан юм” гэв.

Тэгвэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захирал Х.Бадамсүрэн “Орон нутгийн хамтын ажиллагааны сайн жишээ нь Эрдэнэт үйлдвэр юм. Энэ үйлдвэрийг дагаж бүхэл бүтэн хотын бүтээн байгуулалт хийгдсэн. Одоо ч Орхон аймаг төдийгүй бүс нутгаа хөгжүүлэх, шинээр ажлын байр бий болгоход анхаарч байгаа”-г онцолсон. 

Чуулганд оролцсон хууль тогтоогчдын нэг, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа бид хөгжлийн бодлогоо урт хугацаанд 15-20 жилээр, дунд хугацаанд 4-10 жилээр төлөвлөж байна. Шинэ, хуучин нийлсэн урт болон дунд хугацааны 20 шахам баримт бичгийг баталсан байдаг. Гэвч зарим баримт бичгийн үндэсний болон салбар хоорондын, орон нутгийн түвшний хэрэгжилт хангалттай уялдаж чадахгүй байна. Үүн дотроос ялангуяа Уул уурхайн салбарын бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлого, аймаг, нийслэлийг хөгжүүлэх зорилтууд сайтар уялдах учиртай гэлээ.

Төвийн бүсийн чуулганы зөвлөмж

Найман аймгийн удирдлага, нийт 400 орчим зочид, төлөөлөгчид оролцсон чуулганы хаалтын нэгдсэн хуралдааныг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн удирдаж, чуулганаас гарах зөвлөмжийг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал оролцогчдод уншиж танилцууллаа.

Уг зөвлөмжид “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдсан хуулиудын багц, хууль хоорондын давхардлыг арилгах, салбарын эрх зүйн орчныг урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, өрсөлдөх чадвартай байлгахад анхаарч ажиллах, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах, Эрдэс баялгийн бүтээгдэхүүний  олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн тулгуур уул уурхайн салбарын хөгжлийн асуудлаар улс төржихгүй байх, Компаниудыг   чадавхижуулах, ялангуяа хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх замаар ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, Төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг сайжруулах, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагын зөвшилцөл тогтолцоог бүрдүүлэх, Газрын хэвлийн баялгийг хаягдал, бохирдол багатайгаар иж бүрэн ашиглах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг нэн тэргүүнд анхаарах, Эрдэс баялгийн салбарын мэдээллийг олон нийтэд үнэн зөв хүргэх, Шинэ технологи, инновацийг үйлдвэрлэлд   нэвтрүүлэх, Орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, цаашид дэд бүтцийг хөгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах, Орон нутгаас хүнд үйлдвэрийн чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой төслийн саналыг бодлогын баримт бичигт тусгах, Мэргэжлийн ур чадвар, түвшинг дээшлүүлэх, Салбар үүсгэх том төслүүдийг хэрэгжүүлэх, Инновацийн идэвхтэй бизнес үүсэх угтвар нөхцлийг бий болгох, Төвийн бүсийн хөгжлийг уул уурхайн салбарын хөгжилтэй уялдуулан бүс нутгийн эдийн засгийн чадавхийг сайжруулахад анхаарал тавьж ажиллах” зэрэг 16 уриалга, саналыг тусгасан байна.

Энэхүү зөвлөмжийг эмхэтгэн хэвлүүлж, цаашид Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон бусад холбогдох яам, газруудын бодлогын баримт бичигт баримтлан ажиллах шийдвэрийг Төвийн бүсийн чуулган гаргалаа.

Өмнөх бичлэгАлт агуулсан хүдэр, элс олборлон баяжуулах, хамгаалах, хадгалах, тээвэрлэх болон худалдахтай холбогдсон журмын төсөлДараагийн бичлэгД.Ганбат: Шороон ордын шавхагдаж буй нөөцийг өсгөн нэмэгдүүлж, бэлтгэгдсэн үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах цаг болсон

Ангиллууд

  • Мэдээ
  • Ярилцлага
  • Салбарын статистик
  • Хэвлэлийн мэдээ
  • Шуурхай штаб

Category

  • бидний тухай (2)
  • Бусад (1)
  • бүтэц (4)
  • Видео мэдээ (69)
  • Газрын тосны бүтээгдэхүүн (3)
  • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа (5)
  • Дүрэм журам (6)
  • Онцлох мэдээ (828)
  • Статистик мэдээ (76)
  • Судалгаа (3)
  • Сургалт (1)
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид (3)
  • Тэсэлгээ (5)
  • Уул уурхайн зах зээлийн үнэ (2)
  • Фото мэдээ (33)
  • Хэвлэлийн мэдээ (1,393)
  • Хэлэлцүүлэг (39)
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ (3)
  • Цаг үе, үйл явдал (1,259)
  • Шатахууны мэдээ (2)
  • Шуурхай штаб (49)
  • Ярилцлага (54)

Recent Posts

  • Б.ДАШПҮРЭВ: ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ БҮС НУТГИЙН ХЭМЖЭЭНД ХӨГЖҮҮЛНЭ 2026-09-30
  • АҮЭБЯ, НҮБХХ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 2026-09-30
  • ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ 2026-09-29
  • АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ: ШАТАХУУНЫ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТОГТВОРЖУУЛАХ, ИМПОРТЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026-09-28
  • АҮЭБЯ-НЫ ТНБД Б.ДАШПҮРЭВ САЛБАРЫН АЖЛУУДЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ 2026-09-28

Архив

  • September 2026
  • August 2026
  • July 2026
  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025
  • September 2025
  • August 2025
  • July 2025
  • June 2025
  • May 2025
  • April 2025
  • March 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • July 2023
  • June 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • February 2020
  • January 2020
  • December 2019
  • November 2019
  • October 2019
  • September 2019
  • August 2019
  • July 2019
  • June 2019
  • May 2019
  • April 2019
  • March 2019
  • February 2019
  • January 2019
  • December 2018
  • November 2018
  • October 2018
  • September 2018
  • August 2018
  • July 2018
  • June 2018
  • May 2018
  • April 2018
  • March 2018
  • February 2018
  • January 2018
  • December 2017
  • November 2017
  • October 2017
  • September 2017
  • August 2017
  • July 2017
  • June 2017
  • May 2017
  • April 2017
  • March 2017
  • February 2017
  • January 2017
  • December 2016
  • November 2016
  • October 2016
  • September 2016
  • August 2016
  • July 2016
  • June 2016
  • May 2016
  • February 2016
  • January 2016
  • July 2015
  • June 2015
  • May 2015
  • April 2015
  • March 2015
  • February 2015
  • January 2015
  • December 2014
  • August 2014
  • May 2014
  • March 2014
  • November 2012
  • October 2012
  • March 2012

АҮЭБЯ-ны хаяг

  • Монгол улс, Улаанбаатар, Нэгдсэн Үндэстний гудамж-5/2,
    Засгийн газрын II байр
  • Утас: (51)-264155
  • Факс: (11)-318169
  • Цахим шуудан: info@mmhi.gov.mn
  • Facebook: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /Ministry of Industry and Mineral Resources/

 

Иргэд, байгууллагаас захидал, албан бичиг, өргөдөл хүлээн авах бичиг хэргийн ажилтан Н.Болормаа
Утас: 51-263506, өрөөний дугаар 102 тоот

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах ажилтан  Б.Билгүүн

Цахим шуудан: bilguun@mmhi.gov.mn

Утас: 51-264155

 

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ УТАС: 51-264379

 

Холбоо барих

    2026 © АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ