ХҮНД, ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТҮВШНИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙХ БАЙГУУЛЛАГАД ЭРХ ОЛГОХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАГДЛАА
Технологи дамжуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтыг үндэслэн “Хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээ хийх байгууллагад эрх олгох журам”-ыг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/381, А/274, А-313 дугаар хамтарсан тушаалаар баталж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 5553 дугаарт бүртгүүлэн мөрдөж ирсэн.
Тус журмыг үйлдвэрлэл, технологийн хөгжлийн бодлого, салбарын өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, технологийн түвшний үнэлгээ хийх байгууллагад эрх олгох үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор шинэчлэн боловсруулж, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/146, А/178, А/343 дугаар хамтарсан тушаалаар баталлаа.
Шинэчилсэн журам нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 7765 дугаарт бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Шинэчилсэн журмыг яамны цахим хуудасны “Дүрэм, журам” хэсгээс татаж авна уу.
![]()