ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГЫН 20 ДУГААР ТАЙЛАНГИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Монголын Улсын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) Ажлын хэсгийн 67 дугаар хуралдаан өнөөдөр (2026.11.13) Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яаманд боллоо. Хуралдааныг Аж Үйлдвэр, Эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, 21 гишүүд оролцов.

Хуралдааны гол зорилго нь уул уурхайн салбарын 2025 оны ил тод байдлын тайлангийн төслийг хэлэлцэж, санал авах, 2026 онд хийсэн ажлуудаа дүгнэх, 2027 онд хийх ажлын төлөвлөгөөг танилцууллаа.

Энэхүү тайлан нь уул уурхайн компаниудын үйл ажиллагаа, улс болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, төрийн байгууллагуудын бүртгэсэн орлогын мэдээллийг нэгтгэн олон нийтэд ил тод хүргэх зорилготой юм.

Хуралдаанаар “Шинжлэн магадлахуй ЭЗШ аудит” компанийн боловсруулсан 2025 оны буюу 20 дугаар нэгтгэл тайлангийн төслийг танилцуулж, Ажлын хэсгийн гишүүд санал, зөвлөмж өглөө. Тайлангийн мэдээллийг илүү үнэн зөв, ойлгомжтой болгох, боловсруулахад хиймэл оюун ухаан ашиглах боломжийг судлах санал гаргав. Мөн мэдээллээ ирүүлээгүй зарим төрийн байгууллагын асуудлыг Үндэсний зөвлөлд уламжлахаар болов.

Уул уурхайн салбараас улс, орон нутгийн төсөвт хэдий хэмжээний орлого орж байгаа, компаниуд ямар татвар, төлбөр төлж байгааг иргэд нээлттэй мэдэх боломжийг бүрдүүлэх нь энэхүү санаачилгын гол ач холбогдол юм.

![]()