АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМНЫ АЛБАН ХААГЧДАД БАРИМТ БИЧГИЙН ШИНЭЧИЛСЭН СТАНДАРТЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны албан хаагчдад зориулсан баримт бичгийн шинэчилсэн стандартын сургалтыг Архивын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Ц.Золжаргал удирдан явуулав

Сургалтаар албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн боловсруулалт, бүрдүүлэлтэд мөрдөх шинэчилсэн стандарт, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, холбогдох шаардлагуудыг танилцуулав.
Энэхүү сургалт нь яамны албан хаагчдын баримт бичиг боловсруулах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн стандартыг хэвшүүлэхэд чиглэж байна



![]()